Стивен Хокинг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стивен Уильям Хокинг

Стивен Хокинг НАСА-д
Төрсөн огноо Стивен Уильям Хокинг
1942 оны 1 сарын 8
Оксфорд, Англи
Оршин суугаа улс Англи
Үндэс Британи
Салбар Хэрэглээний математикч
Онолын физикч
Байгууллага Кембрижийн Их Сургууль
Периметрийн Онолын физикийн институт
Төгссөн сургууль Оксфордын Их Сургууль
Кембрижийн Их Сургууль
Эрдмийн ажлын зөвлөх Деннис Скиама
Эрдмийн бусад зөвлөх Роберт Берман
Эрдэмтэн шавь нар Брюс Аллен
Рафаель Боүссо
Фэй Доүкер
Мальком Перри
Бернард Карр
Гари Гиббонс
Харви Риалл
Дон Пэйж
Тим Престидж
Рэймонд Лафламме
Жүлиан Луттрелл
Алдаршсан зүйл Хар нүхs
Онолын космологи
Квант татах хүч
Нөлөөлөл Дикран Тахта
Нэр хүндтэй шагналууд Астуриасын вангийн шагнал (1989)
Коплейгийн медаль (2006)
Ерөнхийлөгчийн эрх чөлөөний шагнал (2009)
Шашны байр суурь Агност

Стивен Уильям Хокинг CH, CBE, FRS, FRSA (англ. Stephen William Hawking; 1942 оны 1 сарын 8-нд төрсөн)[1] нь дөч гаруй жилийн турш ажлаа өрнүүлж буй Британий онолын физикч юм. Бичсэн номнууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британий Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн[2], Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн[3], 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн[4].

Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв.[5][6] Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч[7]. Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны талаар товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.[8]

Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.[9]

Хокинг нь мэдрэл-булчингийн дистрофи өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар одоо түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон.

Ишлэл[засварлах]

  1. The Times 8 January 2010, Retrieved 2010-01-09
  2. Honorary Fellows of the Royal Society of Arts. Royal Society for the encouragement of Arts, Manufactures & Commerce. 2007-03-25-д хандсан.
  3. Mason, Michael. "Alliance, Many of the greatest minds of science meet regularly in Vatican City to counsel the pope on the hot topics of the day". Discover Magazine (September 2008). Retrieved on 2008-08-19.
  4. "Hawking receives honour from Obama", Guardian, 13 August 2009. 21 December 2009-нд авсан. 
  5. "Stephen Hawking to give up prestigious Cambridge title", CBC News, 2008-10-24. 2009-10-01-нд авсан. 
  6. "Hawking gives up academic title", BBC News, 2009-09-30. 2009-10-01-нд авсан. 
  7. "Stephen Hawking accepts post at Ontario institute", CTV.ca. 2008-11-27-нд авсан. 
  8. Hawking, Stephen (1988). A Brief History of Time. Bantam Books. ISBN 0-553-38016-8. 
  9. Particle creation by black holes. Project Euclid. 2008-05-19-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Стивен Хокинг» зургийн цомог