Суматра арлын халуун орны ойн сан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Суматра арлын халуун орны ширэнгэ ойн сан*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Man of the woods.JPG
Орангутан
Улс Flag of Indonesia.svg Индонез
Төрөл Байгалийн
Шалгуур vii, ix, x
Дугаар 1167
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2004  (28-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Суматра арлын халуун орны ширэнгэ (англ. Tropical Rainforest Heritage of Sumatra) нь Индонезийн суматра арал дээрх гурван үндэсний хүрээлэнг багтаасан нутаг юм. Индонезийн Суматра арлын төв хэсэгт орших Гунунг Леусер үндэсний хүрээлэн (8629 км²), Керинки Себлат үндэсний хүрээлэн (13753 км²) болон Букит Барисан Селатан үндэсний хүрээлэн (3568 км²) гэсэн үндсэн хэсгүүдтэй уг ширэнгэ ойн сан нь нэгдүгээрт нам дор газрын болон уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийн өвөрмөц сан болсон ширэнгэ ойн сүүлийн 50 жилийн хугацаанд хадгалагдан үлдсэн хэсэг, хоёрдугаарт “Суматрын Анд” хэмээн алдаршсан Букит Барисан уул болон олон тооны жижиг галт уулсыг агуулсан, гуравдугаарт Суматра арал дээр орших нийт ургамлын 50 хувь, маш олон тооны биологийн төрөл зүйл амьдардагаараа ихэд онцлог. Энд дэлхийн хамгийн том цэцэг Арнольдын раффлези, хамгийн өндөр цэцэг Аморфофаллус титанум ургадаг. Мөн энд 174 зүйл хөхтөн, түүний дотор уугуул 3 зүйл, устах аюулд орсон 21 зүйл амьдардаг. Тухайлбал, орангутан, Суматрын хирс, гэзэгт сармагчин, Борнео арлын толбот ирвэс, Суматрын заан, Азийн тапир, аварга яст мэлхий зэрэг гайхалтай ховор содон амьтадтай. 380 зүйл шувуу, түүний дотор уугуул 13 зүйл, 58 устах яюулд орсон зүйл нутагладаг.


Гадаад холбоосууд[засварлах]