Сюзан Бойл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Susan Boyle Nov 2009.jpg

2009 оны 4 сарын 11-нд Английн телевизээр "Британчууд Авьяаслаг" шоугаар 47 настай тийм ч хүн татахааргүй төрхтэй Сюзан Бойл гэгч эмэгтэй оролцов. Энэ шоугаар олон янзын түвшний авьяастнууд оролцдог тул дундаж насны авгайг үзэгчид илт үл тоомсорлон шүгэлдэж хүлээж авав. Гэвч богино танилцуулгын дараа Сюзанг дуулж эхлэхэд шүүгчдээс авхуулаад танхим дүүрэн үзэгчид түүний гайхамшигт хоолойнд цочирдож биширч эхлэв. Түүний дуулсан "Дорд үзэгдэгсэд" (Les Miserables) дуурийн "Надад мөрөөдөл бий" дуу нь дуурийн дуучдын дунд багагүй авьяас чадвар шаарддаг дуунд тооцогддог бөгөөд олон дуурийн дуучид түүний энэхүү гайхамшигт авьяасыг одоогоор хүлээн зөвшөөрөөд байна.

Сюзаний дуулсан бичлэгийг интернэтийн олон хуудсууд дээр долоо хоног хүрэхгүй хугацаанд дэлхийн 40 сая гаруй хүмүүс үзсэн нь шинэ дээд амжилт болов. Хэдхэн хоногт хамгийн олон сая хүнд үзэгдсэн энэ youtube-ийн бичлэгээр дэлхийн бүх том том хэвлэлийн агентлагууд эх үүсвэр аван Сюзан Бойлийг дэлхий нийтэд танилцуулан түүнийг урлагийн шинэ од болгов.

Энэхүү "Британичууд Авьяаслаг" уралдааны 2008 оны цувралд Монголоос Их Британид суралцаж байгаа 27 настай оюутан бүсгүй Лувсандоржийн Оюунжаргал уран нугаралтаар оролцож хагас шигшээ хүртэл шалгарч Европын Холбооны олон сая үзэгчдэд танил болсон юм.

Гадаад холбоосууд [засварлах]