Таж Махал
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Таж Махал* | |
|---|---|
| ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
|
|
|
| Таж Махал
|
|
| Улс | |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | i |
| Дугаар | 252 |
| Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
| Бүртгэсэн түүх | |
| Бүртгэсэн | 1983 (7-р чуулган) |
| * Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
|
Таж Махал нь (Хинди хэл: ताज महल; Перс хэл/Урду хэл: تاج محل) Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.