Темирбекийн Жархын

Темирбекийн Жархын (хас. Темірбекұлы Жарқын) нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын уугуул, Үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх. 2007 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн 2010 онд Баян-Өлгий аймгийн Буянт сумын баяр наадамд түрүүлж " Сумын заан " цол хүртсэн. 2012, 2013 онуудад Баян-Өлгий аймгийн Толбо сумын баяр наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан. Анхны багш нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн хурц арслан Консолын Ханат юм.

Темирбекийн Жархын
Төрсөн өдөр1984 оны 2 сарын 23 (1984-02-23)
(одоо 40 настай)
Төрсөн газарМонгол улсын Баян-Өлгий
аймгийн Толбо сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн начин
Цол ахисан он жил
Аймгийн начин2017


Бөхийн удам[засварлах | кодоор засварлах]

Т.Жархыны бөхийн удам гэвэл нагац өвөө нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн анхны арслан Бэйсэнбийн Айдаубай, нагац ах Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн хурц арслан Консолын Ханат юм. Мөн төрсөн ах Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат сумын заан Темирбекийн Алиби, төрсөн дүү Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат сумын заан Темирбекийн Адилбек нар юм.

Барилдааны амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аймгийн заан Д.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2017 Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 256