Титан (сар)
Appearance
Санчирын хамгийн том дагуул Титан буюу VI Санчир нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээхэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм. 1655 оны 3 сарын 25-нд Кристиаан Хайгенс нээжээ.
Титан нь манай дэлхийнх шиг азотоор маш баялаг агаар мандалтай, мөн гадрага дээрээ нуур (ус биш) болон шингэн урсаж бий болгосон байж магадгүй судлуудтай.
Титаны тойрог зам нь нилээн зуйван хэлбэртэй учир зарим үедээ эх гаригтайгаа хэт ойртож зарим үедээ хэт холдоно. Титан нь Санчирыг тойрох явцдаа хэрхэн хэлбэр галбираа өөрчилж буйг судалсан сүүлийн үеийн хэмжилтүүд нь түүний гадрага доор далай тэнгис оршдог байж болно гэдгийг харуулж байгаа.