Том Сандберг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||
Том Сандберг (Норвеги хэл: Tom Sandberg, 1955 оны 8 сарын 6-нд төрсөн) нь Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин юм.
1982 оны цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр хувийн 15 км-ийн төрөлд Зүүн Германы Конрад Винклерээс 0.2-хон секундээр түрүүлэн алтан медаль зүүжээ. Сандберг мөн Дэлхийн АШТ-ээс багийн төрөлд 2 медаль хүртсэн (алт: 1984, мөнгө: 1982). Түүний амжилтын оргил үе 1984 онд тохиосон бөгөөд олимп болон Дэлхийн цомд түрүүлжээ. Сандберг улсынхаа 9 удаагийн аварга.
Тэрээр Норвегийн Спортын Шинжлэх Ухааны Сургуулийг төгсчээ[1].
Эшлэл [засварлах]
- ↑ Bugge, Mette. "40 år og fortsatt full fart", Aftenposten, 2008 оны 9 сарын 5, p. 20 (Норвеги хэл)
- ОУЦХ: Том Сандберг – статистик