Тоншуул

Тоншуул
Hispaniolan Woodpecker  Мод тоншиж буй чимээ
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
Дээд баг: Neoaves
Баг: Тоншуултан
Дэд баг: Pici
Овог: Тоншуулынхан, Picidae
Vigors, 1825
Дэд овог

Jynginae - wrynecks
Nesoctitinae - Antillean Piculet
Picinae - тоншуул
Picumninae - ердийн одой тоншуул

Тоншуул нь Picidae овог бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Мадагаскар, туйлын бүсээс гадна Дэлхийн бусад бүх хэсэгт өргөн тархсан шувуу юм.

Нийт 30 төрөл, 200 зүйл тоншуул бий. Эдгээр шувууд нь ой хөвч, модот газар амьдрах ба мөн цөөн хэдэн зүйл нь хадархаг уул, цөлд нутаглах аж. Өдгөө нилээд зүйлийн тоншуул нь байгаль орчны өөрчлөлт, тархуу амьдрах зэргээс шалтгаалан ховордож цөөрөөд байна.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Эрэгчин Хар тоншуул ангаахайн хамт.

Хамгийн жижиг тоншуул 7 гр жинтэй, 8 см урт байна. Хамгийн том зүйл нь 58 см урт, 600 гр жинтэй байсан гэгддэг Хан тоншуул юм. Үүний дараагаар Цагаан хошуут тоншуул 50 см урт, 500 гр жинтэй болно.

Ихэнх зүйл нь цагаан, хар ба бор, ногоон ба улаан өнгийн өд оролцсон зүстэй ба ихэнх одой тоншуул саарал болон оливын ногоон өнгөтэй байдаг.

Тоншуул нь мод нүхэлж цоолоход зохицсон хүчирхэг урт хурц хошуутай ба цоолсон нүхнээс өт хорхой зэргийг барьж иддэг урт наалдамхай хэлтэй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Picidae – Викимедиа дуу дүрсний сан