Туршилтын хосууд

«Туршилтын хосууд» — 2016 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн инээдмийн уран сайхны кино.

Ауулга[засварлах | кодоор засварлах]

40 настай, ганц бие, дүрэм зөрчсөн хэн бүхэнтэй хатуу харьцдаг замын цагдаа, "найраагүй" хочит Намсрай туршилтын бай болно. Түүний амьдралд, зүүдэнд ч оромгүй, итгэмээргүй үйл явдал тулгарна. Энэ нь юу вэ гэвэл туршилтаар түүний ирээдүй 60 нас (Дэмбээ), өнгөрсөн 20 нас (Сэмбээ) нь жижиг гарын хоёр хулгайчийн биеэр дамжиж ирэх болно. Тэд өөрийнхөө 40 настай амьдралыг өөрчлөхөөр иржээ. Тэдний хэн нэгнийх нь хийсэн үйлдэл нөгөө хоёрт нь нөлөөлж ажил амьдралыг нь орвонгоор нь эргүүлж, олон олон хөгтэй хөгжилтэй үйл явдалтай учрах болно. Тэд амьдралаа аварч чадах болов уу?