Тюринг тест
Харагдац
Алан Тюринг 1950 онд машин хангалттай оюунлаг эсэхийг тодорхойлох Тюринг тест-ийг анх гаргаж ирсэн байдаг.
Машин нь шалгагчийн бичгээр (одоо хүнтэй ярилцаж байгаа) өгсөн асуултад хариулах бөгөөд машин хариулсан уу, хүн хариулсан уу гэдгийг шалгагч ялгаж танихгүй бол шалгалтыг давсанд тооцоно. Энэхүү шалгалтыг давахад машин дараах чадваруудтай байх хэрэгтэй.
- Эх хэл боловсруулалт (Англи: Natural language processing) нь монгол хэлээр харилцах боломжтой
- Мэдлэгийг дүрслэх (Англи: Knowledge representation) нь сонссон эсвэл мэддэг мэдлэгээ хадгалах
- Тунгаан бодох (Англи: Automated reasoning) нь хадгалагдсан мэдээллээс асуултад хариулах болон шинэ дүгнэлт гаргах
- Машин сургалт (Англи: Machine learning) нь шинэ нөхцөл байдлыг илрүүлэх, тусгаж авах болон урьдчилан таамаглах чадваруудтай байхаас гадна Тюринг бүрэн тестийг (шалгагч видео дүрс болон биет оруулдаг) давах
- Машин хараа (Англи: Computer vision) нь объектыг тодорхойлох
- Роботик (Англи: Robotics) нь тухайн объектыг хөдөлгөх болон өөрчлөх нэмэлт чадваруудтай байх хэрэгтэй.
Эдгээр зургаан салбар нь хиймэл оюун ухааны үндсэн салбарууд юм.