Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй

Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй

Нэр Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй
Цол Улсын харцага
Төрсөн өдөр 1981 оны 6 сарын 25
Төрсөн газар Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум
Амжилт
Түрүүлсэн тоо 0
Үзүүрлэсэн тоо 0
Шөвгөрсөн тоо 3
Цол хүртсэн он
Аймгийн арслан 2002
Улсын начин 2006
Улсын харцага 2011
Тайлбар
2011 оны 7 сарын 14-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]


Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын начин (улсын харцага) Д.Батболдоор тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Энхбатаар дөрөв, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Н.Ганзоригоор дөрөв, улсын начин Л.Нямсүрэнгээр тав, аймгийн арслан (улсын начин) Б.Амарзаяагаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2002 Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Дамдинхүүгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128