Уран бичлэг

12-р зууны Куран судрын нэг нүүр
Хавай дахь Бёодо-ин сүмийн хуврага гарын үсгээ зурж байгаа нь

Уран бичлэг (Англи: Calligraphy) гэдэг бол дүрслэх урлагийн нэг төрөл юм. Орчин үед бичээч нь өвөрмөцөөр сэтгэж, аливаа үгсийг гоёмсог, маяг, жигтэй харагдуулахаар урладаг. Мөн зарим бичлэг нь үг, үсэг нь танигдахад бэрх, тал бүрээс өөрөөр уншигдах, эсвэл билэг тэмдэг, хүн, амьтан, юмсыг хамтатган зурагласан байх зэрэг олон талаас дүгнэж болдгоос мөн бичиг болон зургийн холимог урлал болно.

Уран бичлэг мөн хурим, аливаа ёслолын урилга, бичгийн тиг, гараар урлах билэг тэмдэг, шашны урлал, зарлал, чулууны бичиг, дурсгалын бичиг гэх мэт өргөн хүрээнд тусгалаа олдог болсон.