Уруулын будаг хамтлаг

Уруулын будаг
Нэрийн утга«уруулын будаг»
Бүрдсэн газарМонгол улсын Улаанбаатар хот
БүтээгчБ. Долгион
Дуулдаг хэлмонгол хэл
Зах зээлМонгол улс
Урсгалпоп, амьд хөгжим
Танил үе1999 – 2005 он
ГишүүнДээгий ←→ Ц. Дэлгэрмаа (А)
Ичко ←→ Г. Ичинхорлоо
Гэгээнээ ←→ М. Гэрэлтуяа
Ганаа ←→ С. Ганчимэг
Энжи ←→ н. Энхжаргал

Уруулын будаг бол 1999-2005 оны хооронд Монгол улсын урлагт нэр сайн явсан охидын хамтлаг юм. Сэтгүүлч Ш.Гүрбазар ажиж 1997 онд ая зохиогч Б.Долгионтой уулзуулжээ. Долгион продюсерлэж, ахлагч нь Ц.Дэлгэрмаа (Дээгий), гишүүд нь Г.Ичинхорлоо (Ичко), М.Гэрэлтуяа (Гэгээнээ), С.Ганчимэг (Ганаа), хожим н.Энхжаргал (Энжи) нар байв. Уруулын будагийнхан өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байлаа. Тэр үед Уруулын будаг, Эмоушн гэж хоёр охидын хамтлаг байсан.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Гаргасан гурван цомог: «Хүрээ хүүхнүүд», «Lipstick», «Хэлж амжаагүй хайр»
  • Шилдэг дуунууд: «Хүрээ хүүхнүүд», «Зуны дурлал», «Чамгүйгээр» ...
  • Бие даасан тоглолт : Бүгд гурван удаагийн тоглолт тавьжээ

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]