У Чэнъэнь

У Чэнь Энь(吴承恩,1501-1582) 16-р зууны хятадын алдарт зохиолч юм.

Тэрээр одоогийн Цзянсу мужийн Хуайинь хошуунд түшмэлийн гэр бүлд 1500 онд төрж, 1582 он хүртэл амьдарч байсан юм. Жинхэнэ нэр нь Жүчжүн бөгөөд түүнийг "Ши Ян Шань уулын хүн" гэдэг байжээ. Зэрэг хэргэм олох гэж хэд хэдэн удаа шалгалтад орсон ч тэнцэлгүй явсаар дөчин нас хүрсэн хойноо тэнцэж бага түшмэлийн тушаал авсан ч 1560-аад оны үед албан ажлаа орхин уран бүтээл туурвих болж, улмаар Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл хэмээх нийт зуун бүлэгтэй, гурван үндсэн хэсэгтэй уран сэтгэмжийн алдарт романаа 1570 оны орчим бичиж дуусгажээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.