Флорес арал (Индонез)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Flores Topography.png

Флорес арал нь Бага Зондын арлуудад багтах нэгэн арал юм. Индонезийн Зүүн Нуса Тенггара мужид харьяалагдана. Тус арлын нэр нь португал хэлээр цэцэг хэмээх утгатай юм. Баруун талд нь Комодо арал, Сумбава арал, зүүн талд нь Адонара арал, Ломблен арал оршино. Өмнө талаараа Сумбагийн хоолойгоор Сумба арлаас тусгаарлагдана. Хойд талд нь Флоресын тэнгис бий. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон тус арал нь засаг захиргааны 9 нэгжид хуваагддаг.

Хэд хэдэн унтарсан галт уул байдаг. 1992 оны 12 сарын 12-нд 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

Соёл[засварлах]

8 уугуул үндэстэн амьдардаг бөгөөд Австралонези хэлний аймагт багтах 6 янзын хэлээр ярилцана. Хүн амын 80 хувь нь католик шашинтан.