Франц Фердинанд (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Franz Ferdinand

2006 онд Чили улсад
Ерөнхий мэдээлэл
Гарал Глазгов, Шотланд
Хөгжмийн урсгал Индий рок[1]
Арт рок[2]
Поп[3]
Пост-панк[4]
Хугацаа 2001-одоо
Студи Domino Records (Англи & Европ)
Epic Records (АНУ)
Sony Music Japan
Вэбсайт www.franzferdinand.co.uk
Алекс Капранос
Ник МакКарти
Боб Харди
Пол Томсон

Франц Фердинанд (англ. Franz Ferdinand) бол Шотландын Глазгов хотоос гаралтай рок хамтлаг. Австрийн хунтайж агсан Franz Ferdinand-ын нэрээр нэрлэгдсэн хамтлаг 2001 онд гоцлол дуучин болон гитарчин Алекс Капранос, басс гитарчин Боб Харди, ритм гитар даралтат хөгжимчин Ник МакКарти мөн цохитот хөгжим, бөмбөрчин Пол Томсон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2001 онд байгуулагджээ.

Хэдий анхны сингл цомог "Darts of Pleasure" (2003) нь маш муу амжилт үзүүлсэн боловч ирэх жил нь гаргасан анхны бие даасан цомог нь гайхамшигтай амжилт авчирч Английн чарт-д гуравт орж, тухайн жилийнхээ Mercury Music Prize шагналыг хүртэж мөн 2005 оны BRIT Awards-н шилдэг хамтлаг болон шилдэг рок арт шагналыг хүртлээ. Мөн топ 10-т 3 сингл нь орж, "Take me out", "The Dark of the Matinee" дуунууд нь супер хит болж "Micheal" шилдэг 20 дуунд багтлаа.

Дараагийн "You Could Have It So Much Better" цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.

Хамтлагийн түүх[засварлах]

Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж астм өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа. Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байв. "99p" клубт орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийдэг байж. Энэ талаар "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв. Алекс одоо авъяаслаг хөгжимчин болсон байлаа. Бие дааж гитар, басс гитар сурч анх ажилд орж байсан "13th node" клубт тоглодог хамтлагуудтай нийлж тоглох болов.

Хэд хэдэн хамтлаг дамжсаны эцэст 1996 онд 3 хөгжимчний хамт өөрийн гэсэн хамтлаг байгуулж хамтлагаан "The Blisters" гэж нэрлэсэн боловч сүүлд "The Karelia" болгосон байна. Өөрийн нэрээ Алекс Хантлэе болгожээ. "The Karelia" хамтлагт гоцлол дуучин, гитар тоглож байлаа. Анхны цомгоо 1997 онд "Divorce at High Noon" нэртэйгээр гаргасан ба энэ цомог нь an валл микс рок ба жааз стилийн дан хөгжмийн аянаас бүрдсэн цомог болжээ. Хамтлагийн гишүүн, продюссер Глен Томсон "Roadrunner Records"-тай хийсэн гэрээгээ цуцалснаар Алекс хамтлагаас гарч урьд нь гитар, басс гитарчинаар тоглож байсан "Yummy Fur" нэртэй хамтлагт оржээ. "Глазговын хамгийн шилдэг бөмбөрчин" гэж хамтлагийнхандаа дүгнүүлсэн Пол Томсон энд тоглож байв. Пол Глазговын Урлагийн Сургуулийг төгссөн хөгжимд амьдралаа зориулж байгаа нэгэн байлаа. Алекс, Пол хоёр сайн ойлголцдог байсан нь ирээдүйн "Franz Ferdinand" хамтлагийн суурийг бүрдүүлжээ.

Алекс 2001 оны сүүлээр Боб Харди, Ник МакКарти нартай танилцжээ. Ник төгөлдөр, бөмбөртоглодог байв. Харин Боб-д Алекс басс гитар зааж өгсөн байна. Пол хэдий сайн бөмбөрчин ч өөрөө гитар тоглохийг хүсдэг байлаа. Гэвч Никийн бөмбөрийн чадвар төдий л сайн биш учир Пол бөмбөрчин болж, харин Ник гитар тоглох боллоо. Хамтлагийнхан Никийн гэрт бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа.

Гэвч илүү том байр хэрэгтэй боллоо. Хэд хэдэн байр сольсны эцэст Тобаго гудамжин дахь хуучин Шүүхийн байранд сургуулалтаа хийх болов. Нэгэн удаа Глазговын Урлагийн Сургууль дээр хийсэн тоглолт нь шуугиан тарьж дуу бичлэгийн компаниудын анхаарлыг татлаа. Гэрээ байгуулахийн тулд хамтлагийнхныг лимузэнээр авч үнэтэй ресторанд оруулж хоолоор шахах гээд зүйл бүрээр оролдож байв. Өнөөх урлагийн сургууль дээр хийсэн алдарт тоглолтос хойш сарын дараа буюу 2007 оны 5 сард хамтлаг Лавренсийн жижиг "Domino" чөлөөт студитай гэрээ байгууллаа. "Domino бол бусад дуу бичлэгийн компаниудтай адилгүй. Тэд зүгээр л хөгжим үнэн сэтгэлээсээ дуртай" гэж Алекс хэлсэн байдаг. Харин Лавренс "Бид Глазговын Franz Ferdinand нэртэй хамтлагтай гэрээ байгууллаа. Тэд үнэхээр сэтгэл татмаар шүү гитарчных нь өмссөн юүдэнтэй цамц, бөмбөрчнийх өмссөн усан цэргийн хувцас гээд. Тэд үнэхээр дэлхийн хамгийн шилдэг хамтлаг" гэж хэлсэн байдаг.

Хамтлагийн алдар цуу маш хурдацтай тархаж байлаа. 2003 оны сүүлээр "Domino"-гоос бүрэн бус хэмжээний цомог (EP) гаргахийг санал болгосон. Цомгийн нэрийг Darts of Pleasure дуугаараа нэрлэсэн байлаа. Хамтлагийнхан энэ цомог дээр "Hot Hot Heat", "Interpol" зэрэг хамтлагтай хамтарч ажилласан юм. Алдарт хөгжмийн NME сэтгүүлийн редактор Коннор МакНиколас "Хэн нэгэн ажил дээр Darts of Pleasure дууг нь тавихад л ийм хамтлаг байдаг талаар мэдсэн, яг тэр мөчид би хараал идмэр энэ үнэхээр гайхалтай" гэж хэлсэн юм даа. Тиймээс ч NME Awards of 2004 -с шагнал авсан нь гэнэтийн зүйл биш байсан" гэж ярьсан байдаг. Үүнээс гадна NME-н зүгээс The Next Big Thing гэж тодорхойлсноос гадна Энэ хамтлаг таны амьдралыг өөрчлөх болно гэсэн байдаг.

Удалгүй Franz Ferdinand Японы Sony Music Japan, Америкын Epic Records зэрэг аварга том дуу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулжээ.

Анхны цомог болоод Алдар хүнд[засварлах]

2003 онд Franz Ferdinand Лондонд болсон нэгэн тоглолтон дээр Keane, Razorlight зэрэг хамтлагуудын оролцлоо. Алексийг тайзан дээр гараад "Би бол Шотландын шинэ язгууртан..." (Shopping for Blood дууных нь эхний мөр) хэмээн дуулахад хүрч ирсэн хэдэн мянган үзэгч нар сэтгэл нь хөөрсөндөө орилолдож байв.

2003 оны 9 сарын 8нд хамтлагийн анхны бүрэн бус хэмжээний цомог "Darts of Pleasure" худалдаанд гарлаа. CD-ны хавтасны зургийг Пол зуржээ. BBC-ийн нэгдүгээр радионы DJ алдарт Жон Пийл "энэ бол Рок'н Ролл-н аврал боллоо" гэж хэлсэн байдаг. Гэвч Английн чартад дөнгөж 43-р байранд орлоо. Хамтлагийнхан гэхдээ өөдрөгөөр хүлээн авч "Английн чартын шилдэг 50-д багтсандаа итгэж чадахгүй байна" гэж байв.

Хамтлаг удалгүй Шведэд очиж цомгийнхоо ажилд шамдан орлоо. Тэд анхны цомгийн ажилдаа бэлдэхийн сацуу хоёр дахь бүрэн бус цомог дээрээ ажиллаж байлаа. Энэ л цомог нь бүх зүйлийг өөрчилсөн билээ. Тэрхүү хоёр дахь цомгийн нэр бол "Take Me Out" байлаа. 2005 оны 1 сард худалдаанд гарсан цомог чартаар дээш өгссөөр байлаа. Энэ дууны үгийг зүйрлүүлж хэлбэл "Бүжгийн тайзан дээр нэгнийгээ ширтэж байгаа хоёр хүн эсвэл нэг нэгнийгээ устгахаар онилж байгаа хоёр мэргэн буудагчтай" адил юм. Алекс угаасаа дууны үгийг эмх цэгцтэй, ухаалаг бичихээс татгалздаг байлаа.

Эцсийн дүндээ "Take Me Out" сингл чартын 3-р байранд хүрсэн юм.

2004 оны эхээр анхны бүрэн хэмжээний цомог болох хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн "Franz Ferdinand" цомгоо худалдаанд гаргалаа. 2-р сар гэхэд Английн цомгийн чартад 3-р байранд орлоо. Америкаар хийсэн аялан тоглолт болон Take me out дууны клипийг MTV-ээр олон давталттай явуулсны эцэст 2004 оны сүүлээр Биллбордийн шилдэг 200-н 32-р байранд орлоо. Мөн цомгийн борлуулалт нь 1 саяаас давж платинум шагнал авлаа. Энэ цомогт орсон дуунууддаан нийтдээ 5 сингл гаргасныг доор дурдвал:

  • "Darts of Pleasure" Английн чартад орсон.
  • "Take Me Out" Английн чартийн 3-р байр, Биллбоардын шилдэг 100-н 66-р байр, Биллбоардын орчин үеийн рок дуу чартын 3-р байранд орсон юм. Мөн Канад болон Ирландын шилдэг 10, Европийн чартийн шилдэг 40, Австралийн оны шилдэг 100 зэрэг чартуудад амжилттай багтсан юм.
  • "The Dark of the Matinée" сингл нь Английн чартын 8-р байранд орсноос гадна, Дэлхийн орчин үеийн рок чартийн шилдэг 30 (АНУ, Герман, Англи, Швед, Финланд, Канад, Австрали зэрэг улсуудын чартуудыг багтаасан) багтсан юм.
  • "Michael" сингл нь Английн чартийн 17-р байранд.
  • "This Fire" сингл нь 2004 оны 11 сард Америкт гарсан ба Англид зөвхөн Интернетээр худалдаалагдсан юм. Биллбоардын орчин үеийн рок дуу чартын 17-р байранд, Английн Интернет худалдааны чартын 8-р байранд тус тус оржээ.

"Michael" дуу нь урьд нь ямар ч хамтлаг бичиж байгаагүй этгээд сэкс өнгө аяс бүхий үгтэй дуу юм. Dance стилийн энэ дууг хамтлагийнхан согтохоороо клубт этгээд хачин бүжиглэдэг нэгэн найзаасаа сэдэж зохиожээ.

Хамтлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Franz Ferdinand бол Duran Duran, The Beatles, The Rolling Stones, The Who, Roxy Music, the Sex Pistols, Wire, Travis болон Blur зэрэг хамтлагуудыг залгамжилж чадах хамтлаг юм гэж "The New Musical Express"-ийнхэн дүгнэж байв. Тэд анхны цомогт нь 10 онооноос 9 оноог өгсөн юм. Энэ тухайгаан тайлбарлахдаа: "Энэ цомог бол үзэшгүй муухай Поп болон Ну-Металлд сайхан цохилт өглөө. Энэ хамтлаг Рок'н Ролл хөгжин дэвшихэд туслана гэдэгт итгэж байна"

BBC-ийн хийсэн шүүмжлэлд "38 минут үргэлжлэх энэ цомог нь мэдээж урт биш, гэхдээ эхнээсээ авахуулаад дуустлаан үнэхээр гайхалтай". "All Music Guide"-нхэн 5 онооноос 4-ийг өгсөн ба "Тэд өмнө хийж байснаасаа тэс өөрийг хийжээ. Гэхдээ тэд garage-rock / post-punk revival чиглэлийн нэг гол төлөөлөгч мөн болох нь гарцаагүй" гэсэн байдаг.

"Franz Ferdinand" цомог нь 2004 оны 9 сард Mercury Music Prize-аас шилдэг цомог шагналыг авснаас гадна "Take Me Out" дуу нь Австралийн оны шилдэг 100 дууны 2-р байранд орлоо. Мөн түүнчлэн хамтлагийнхан Ivor Novello Award наадмын шилдэг хамтлаг, 2005 оны BRIT Awards наадмаас хоёр шагнал авсан юм. Take Me Out дууны клип нь MTV Video Award-н оны нээлт шагналыг хүртлээ.

The NME сэтгүүлийнхэн "Franz Ferdinand" цомгийг оны шилдгээр зарлаж, Бүх цаг үеийн шилдэг 100 цомог жагсаалтын 38-р байранд орлоо.

2005 оны 2 сард хамтлагийн үнэнч фенүүд урьд нь Алексийн дуулж байсан "Karelia" хамтлагийн Divorce at High Noon цомгийг 50-100 фунт хүргэж хоорондоо заралцаж байлаа. Иймээс энэхүү цомгийг дахин хэвлэжээ.

You Could Have It So Much Better[засварлах]

2004 онд шагналын хур арвин байсан хамтлагийнхан ирэх жил нь дараагийн цомгийн ажилдаан бэлтгэн ихэнх цагийг Шотланд дахь студид өнгөрөөж байв. 2005 оны 13 сарын 3 нд хамтлагийн хоёр дахь цомог You Could Have It So Much Better нэртэйгээр гарлаа. Цомгийн нэрний хувьд хэдий эхний цомогтойгоо ижил хамтлагийнхаа нэрээр нэрлэхээр шийдээд байсан боловч You Could Have It So Much Better...With Franz Ferdinand болгон өөрчилжээ. Цомог орсон шинэ дуунуудаа анх 8 сард болсон V Festival дээр тоглосон байна.

Цомгийн талаархи шүүмжлэлүүд ар араас хөвөрч зарим нь эцэс төгсгөлгүй магтаж байхад өөр нэг хэсэг нь хэтэрхий яарч хийсэн цомог гэж байлаа. Өмнөх цомгоосоо дутахааргүй илүү ч байж мэдэх сайн цомог болсон гэж NME зэрэг сэтгүүлийнхэн үнэлж байлаа. Цомог Английн цомгийн чартад 1, Америкийн чартад 8-р байр тус тус эзэллээ.

Шинэ цомог art болон dance стилийг багатусгаж илүү индий рок чиглэлийн цомог болсон байлаа. Энэ нь хамтлагийнхны тоглолтон дээрх байдлаас ч мэдэгджэ байв.

Аялан тоглолтуудын хувьд илүү өргөн цар хүрээтэй болж амжилттай болжээ. Аялан тололтын өмнө 2005 оны 11-12 сарын хооронд болох тоглолтуудын билет хэдийн зарагдсан байлаа.

Энэ цомгоос нийтээ 4 сингл гарсан юм. "Do You Want To" сингл нь 4-р байр, "Walk Away" болон "The Fallen / L.Wells" нь Английн чартын шилдэг 15-д багтжээ. Харин ""Eleanor Put Your Boots On"" сингл нь 30-р байранд оржээ.

Дараагийн цомог[засварлах]

2006 оны 3 сарын 8нд хамтлагийнхан гурав дахь цомгийнхоо талаар уулзаж ярилцлаа. Энэ талаараа 3 сарын 12нд Xfm радиогаар зарлажээ. Алекс өгсөн ярилцлагадаа шинэ цомгийн талаар "Ник бид хоёр зарим дуугаралтан дээр ажиллаж байгаа. Бид Глазговт шинэ дуунууд дээрээ ажиллаж байгаа. Эдгээр дуунууд өмнөхөөсөө илүү dance чиглэлийн дуунууд болж байгаа." гэж ярьжээ.

Сүүлийн цомгоон гаргаснаа хойш хамтлагийнхны зохиосон нийт 8 шинэ дуу нь олны хүртээл болоод байгаа юм. Ингээд шинэ цомогт нь орж магадгүй дуунуудын жагсаалтыг гаргая.

Тоглолтуудын үеэр олны хүртээл болсон шинэ дуунууд:[засварлах]

  • "English Goodbye"
  • "A New Thrill"
  • "Favourite Lie"
  • "Turn It On"
  • "Anyone In Love"
  • "Live Alone"
  • "Katherine Kiss Me"
  • "Ulysses"
  • "Flight of the Galvatron"
  • "A New Dawn"

Цоо шинэ дуунууд:[засварлах]

  • "Hallam Foe, Dandelion Blow"
  • "All My Friends" (LCD Soundsystem cover)
  • "Jackie Jackson"
  • "Swallow Smile"
  • "No"

Хамтлагийн дуунуудыг ашигласан эх сурвалжууд[засварлах]

Компьютер тоглоомд[засварлах]

  • "Take Me Out" дуу нь EA Sports -оос гаргасан Madden NFL 2005 and NHL 2005, Codemasters Club Football 2005 зэрэг спорт төрлийн тоглоом болон Guitar Hero зэрэг тоглоомнуудын хөгжим.
  • Sony компанийн Playstation 2 консоль дээр гаргасан Singstar цуврал кароаке тоглоомонд хамтлагийн "Take Me Out", "Do You Want To" дуунууд.
  • "Do You Want To" дуу нь Playstation 2 консоль дээр гарсан Konami компанийн Dance Dance Revolution SuperNOVA тоглоомонд.
  • "Michael" дуунь Playstation 2 дээрх уралдааны Gran Turismo 4 тоглоомны дуунд.
  • "Tell Her Tonight" нь FIFA 2005 тоглоомонд.
  • "This Fire" нь EA Games -аас гаргасан Burnout 3: Takedown тоглоомонд

Зар сурталчилгаанд[засварлах]

  • 2005 оны Английн парлементийн сонгуульд өрсөлдөж байсан Английн Ногоон намын телевизийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамтлагийн This Fire дуу нь орсон байна. Дашрамд дурдахад энэ сурталчилгааны нэвтрүүлэг нь байгаль орчныг хамгаалах сэдэвтэй байсан ажээ.
  • "Take Me Out" дуу нь Sony компанийн шинэ бүтээгдэхүүн болох PSP консоль болон Walkman хөгжмийн Япон дахь сурталчилгаанд ашиглагджээ.
  • "Do You Want To" дуу нь L'Oreal гоо сайхны компанийн Vive Pro шампунь, ангижруулагчийн рекламны хөгжмөөр
  • "40 Feet" дууны хэсэг нь "A Good Year" киноны телевикзийн сурталчилгаанд

Киноны сурталчилгаанд[засварлах]

  • "This Boy" дуу нь Германы телевизийн цуврал болох Jimmy Neutron кинонд.
  • "40' " дууны эхлэл нь Голландын телевизийн цуврал "Catscratch" киноны сурталчилгаанд
  • "I'm Your Villain" дууны хэсэг "The Guardian" киноны танилцуулганд.
  • "Do You Want To" дуу нь "Good Luck Chuck." киноны танилцуулганд.
  • "Do You Want To" дуу нь мөн "Fun with Dick and Jane" болон "Daddy Day Camp" кинонуудын сурталчилгаанд.
  • "40' " дууных нь эхлэл хэсэг нь "In Good Company" мөн "A Good Year" киноны телевизийн сурталчилгаанд.
  • "Take Me Out" дуу нь Madagascar хүүхэлдэйн киноны танилцуулганд.

Кинонд[засварлах]

  • Hallam Foe кинонын дууг Franz Ferdinand хамтлагийнхан тоглосон юм. Энэ кино нь 2007 оны Берлиний кино наадмаас Шилдэг киноны шагнал авсан бөгөөд мөн Шилдэг хөгжим шагналыг авсан байна.

Хамтарч ажилласан уран бүтээлчид[засварлах]

  • Franz Ferdinand хамтлагийнхан LCD Soundsystem хамтлагийн All My Friends дуун дээр хамтарсан байна. Тэд мөн Air хамтлагийн Sexy Boy, Beatles-ийн It Won't Be Long дуун дээр хамтарч ажиллажээ.

Түүнчлэн BBC-ийн нэгдүгээр радиогийн 40 жилийн ойн CD дээр ажиллажээ.

  • Franz Ferdinand хамталгийнхан Daft Punk, Hot Chip, Justice, Erol Alkan зэрэг хамтлагийн дуунуудын ремикс дээр ажиллажээ.
  • Franz Ferdinand хамтлагийнхан The Fire Engines хамтлагтай дуугаан солилцож Get Up and Use Me дууг нь авч бичүүлсэн бол, the Fire Engines хамтлагийнхан Jacqueline дууг нь өөрсдийнхөөрөө бичүүлжээ.
  • Алекс Капронос 2006 оны 11, 12 сард The Cribs хамтлагийн гурав дахь цомгийг продюсерлэжээ.
  • Хамтлагийнхан Францын алдарт дуучин эмэгтэй Jane Birkin -тай хамтарч the Gainsbourg хамтлагийн "Sorry Angel" дууг бичүүлжээ.
  • 2005 оны эхээр нэр репчин Kanye West өөрийн дуртай хамтлаг бол Franz Ferdinand гэсэн байна. Тэд 2005 оны MTV Europe Music Awards наадам дээр анх танилцаж хамтдаа сууцгааж хоорондоо туршлагаасаан хуваалцсан байна. Энэ уулзалтын дүнд шинэ санаа авсан West өөрийн "Diamonds from Sierra Leone" дуугаан зохиосон бол, Franz Ferdinand хамтлагийнхан маань You Could Have It So Much Better цомгийн борлуулалтаан West-ийн зөвлөгөөг ашиглаж хийжээ.
  • Мөн л реппэр Snoop Dogg тэднийг өөрийн дуртай хамтлаг гээд тэдэнтэй цаашид хамтарч ажиллах сонирхолтой гэж хэлсэн бөгөөд харамсалтай нь нэрийг нь сайн тогтоож чадаагүй бололтой. Тэр хэлэхдээ:

"Би энэ цомгийн ажилдаа Европийн олон хамтлагуудтай хамтарч ажиллах бодолтой байна" гээд цааш нь "Би тэр "Take Me Out" дууг дуулсан хамтлагтай хамтарч ажилмаар байна" гэсэн байдаг.

Үүнд нь Алекс тоглоом шоглоомоор хариулахдаа "Drop It Like It's Hot гэж дуулдаг дуучин бидэнтэй хамтрахийг хүссэн... Энэ гайхалтай хэрэг. Надад тэр дуу надад маш их таалагдсан стиль нь ч тэр" гэжээ.

  • Andy Knowles Franz Ferdinand хамтлагийн туслах даралтат хөгжимчин болоод хоёр дахь бөмбөрчнөөр ажилладаг. Хэдийгээр цомогт орсон дуунуудад хөгжимдөөгүй боловч The Fallen / L. Wells зэрэг нэмэлт CD дээрх дуунууд дээр ажиллажээ. Walk Away клипт тоглосноор нь түүнийг харж болно.
  • 2006 оны Reading Festival дээр хамтлагийнхан 'Outsiders' дуугаан тоглож байхад сүүл хэсэгт нь маш олон бөмбөрчин гарч ирж хамт тоглодог. Энд Holland show хамтлагийн бөмбөрчин Jools, The Kills хамтлагийн бөмбөрчин Jamie Hince, The Cribs хамтлагийн бөмбөрчин Ross Jarman мөн Kieran Hebden нар гарч ирж бөмбөрийн шоу үзүүлдэг юм байна. Энэ дууны хэсэг нь UK Festival Awards наадмаас тэдэнд Хамгийн мартагдашгүй мөч гэсэн шагналыг авчирчээ (олон алдартай хамтлагуудыг авчирч Outsiders дуугаан тоглосон учир)
  • 2005 оны Grammies шагнал гардуулах ёслол дээр хамтлагийнхан Take Me Out дуугаан дуулсан байдаг. Энэ наадам дээр тэднээс гадна Los Lonely Boys, Maroon 5, Black Eyed Peas, Gwen Stefani зэрэг хамтлаг дуучид урилгаар ирж ая дуугаан өргөжээ.
  • Хамтлагийнхан 2005 оны 12 сард Gorillaz хамтлагийнхантай хамт ярилцлага өгч Observer Music Monthly наадмын талаар ярилцжээ.
  • Хамтлагийнхан мөн Sparks хамтлагийн цомог дээр хамтарч ажилласан байна.

Ишлэл[засварлах]