Фредрик Райнфелдт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фредрик Райнфелдт


Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2006 оны 10 сарын 6
Хаан XVI Карл Густаф
Дэд дарга Мауд Олофссон (2006-2010)
Ян Бёрклунд (2010-одоо)
Өмнөх Гёран Перссон

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2003 оны 10 сарын 25
Өмнөх Бо Лундгрен

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2009 оны 7 сарын 1 – 2009 оны 12 сарын 1
Өмнөх Ян Фишер
Дараах Херман Ван Ромпуй

Төрсөн 1965 оны 8 сарын 4 (1965-08-04) (49 настай)
Швед, Ёстерханинге
Улс төрийн нам Аядуу Нам
Гэр бүлийн хүн Филиппа Райнфелдт
Оршин суугаа газар Сагер Ордон
Төгссөн сургууль Стокхольм Их Сургууль
Мэргэжил Эдийн засагч
Танхим Райнфелдтын танхим
Гарын үсэг

Ион Фредрик Райнфелдт (шве. John Fredrik Reinfeldt, 1965 оны 8 сарын 4-нд Шведийн Стокхольм тойргийн Ёстерханингед төрсөн) нь Шведийн ерөнхий сайд, либерал консерватив Аядуу Намын дарга бөгөөд хуучин Европын Зөвлөлийн ерөнхийлөгч юм. Тэрээр мөн улс төрч Филиппа Райнфелдттэй гэрлэжээ.

Стокхольм тойргийн уугуул Райнфелдт 1983 онд Аядуу Залуусын Лигт элсч, 1992 онд дарга нь болж, 1995 он хүртэл уг албан тушаалыг хашжээ. Тэрээр 1991 оноос төрөлх нутгаасаа сонгогдон парламентийн гишүүнээр ажиллаж байна. 1994 оны сонгуульд Аядуу Намынхнаар удирдуулсан эвслийн засгийн газар ялагдсан бөгөөд Райнфелдт намынхаа удирдагч Карл Билдтийг шүүмжилснээр нам дотроо ганцаардах болсон аж. Гэвч 1999 онд нам удирдлагаа сольж, 2002 оны сонгуульд ч амжилт муутай оролцсоны дараа Райнфелдт Аядуу Намдаа нөлөөтэй нэгэн болжээ.

Улмаар 2003 оны 10 сарын 25-нд Бо Лундгрений оронд намын даргаар сонгогджээ. Түүний удирдлага дор Аядуу Намынхан үзэл баримтлалаа өөрчлөн төв үзэлтэй болж, өөрсдийгөө "Шинэ Аядуучууд" (шве. Nya moderaterna) гэх болсон. 2006 оны 9 сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулиар нам нь ялж, 10 сарын 5-нд парламентаас Райнфелдтийг ерөнхий сайдаар сонгосон бөгөөд дараагийн өдөр нь тэр өөрийн танхимын гишүүдээ зарласан. Өөр гурван баруун-төвийн намтай хамтран Шведийн Төлөө Эвсэлийг байгуулсан Райнфелдт 41-тэйдээ ерөнхий сайд болж, тус улсын түүхэн дэх 3 дахь залуу ерөнхий сайдаар тодорчээ. 2010 оны сонгуулийн үр дүнд Райнфелдтийн засгийн газар хэдий парламент дахь суудлын тоо нь цөөрсөн ч улиран сонгогдож чадсан.