Фьючерс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Фьючерс гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ юм.

Фьючерсийн гэрээ нь стандартчилагдсан байдаг бөгөөд үнээс хамаардаг.

Гэрээ нь худалдан авагч болон худалдагчийн хооронд байгуулагдах бөгөөд худалдан авах гэрээг лонг позишн, худалдах гэрээг шорт позишн гэнэ. Мөн хамтад нь хэджер ч гэж нэрлэж болдог. Фючерс гэрээ Санхүүд, фючерс гэрээ гэдэг нь хоёр тал стандартчилагдсан тодорхой хөрөнгийг ирээдүйд тодорхой үнээр тодорхой хугацаанд худалдах ба худалдан авахаар өнөөдөр тохиролцож буй стандартчилагдсан гэрээ юм. Уг гэрээ нь фючерсийн бирж дээр худалдагддаг. Гэрээг худалдан авагч талыг long, худалдагч талыг short гэж нэрлэдэг. Худалдагч тал ирээдүйд тухайн хөрөнгийн үнэ буурна гэж хүлээдэг бол худалдан авагч тал хөрөнгийн үнийг ирээдүйд өснө гэж хүлээдэг. Гэрээг хийхэд ямар нэгэн зардал гарахгүй. Худалдах, худалдан авах гэдэг нэр томъёо нь талуудын байр суурийг илэрхийлдэг. Ихэнх тохиолдолд фючерс гэрээгээр хийгдэж буй хөрөнгө нь уламжлалт бараа бүтээгдэхүүн бус байж магадгүй. Энэ нь ихэвчлэн валют (мөнгөн тэмдэгт), үнэт цаас гэх мэт санхүүгийн хэрэгсэл, биет бус хөрөнгө, хөрөнгийн индекс, хүүгийн түвшин зэрэг санхүүгийн фючерс байдаг. Фючерс гэрээ нь ирээдүйд гэрээгээ гүйцэтгүүлэх биржээ тодорхой заадаг. Фючерсийн биржийн зорилго нь гэрээнд оролцогч аль аль талын төлбөрөө хоцроох эрсдлийг хамгийн бага байлгах явдал юм. Тэгэхээр бирж нь хоёр тал касст барьцаа байршуулахыг шаарддаг. Фючерсийн үнэ ерөнхийдөө өдөр бүр өөрчлөгдөж байдаг, өдөр бүрийн фючерсийн үнэ болон хэлцэл хийхээс өмнөх үеийн үнийн зөрүү бас өдөр бүр тохируулагддаг. Бирж нэг талын барьцааны данснаас мөнгө авч нөгөө талын данс руу шилжүүлдэг, тэхээр талууд өдөр бүр тохирох ашиг эсвэл алдагдалтай байна. Хэрэв барьцааны данс тодорхой утгаас доош орвол барьцааны нэхэмжлэл хийгдэж данс эзэмшигч дансандаа нэмж барьцаа байршуулах ёстой. Энэ процесс нь marking to market гэдгээрээ олонд танигдсан. Тиймээс гэрээ хийгдэж дуусах өдөр солилцогдсон нийт дүн нь гэрээнд заасан тодорхой үнэ биш, харин спот өртөг юм. (аливаа ашиг ба гарз нь аль хэдийн marking to market-аар тохируулагдсан) Фючерстэй нэлээд ойролцоо гэрээ нь форвард гэрээ. Форвард нь фючерстэй адил тодорхой барааг тодорхой үнээр ирээдүйд (тодорхой хугацаанд) солилцох гэрээ. Гэхдээ форвард нь бирж дээр худалдагддаггүй болохоор marking to market-аар хийгддэг завсрын төлбөр байхгүй. Мөн бирж дээр хийгддэг гэрээ шиг стандартчилагддаггүй. Опционоос ялгаатай нь фючерс гэрээг байгуулагч хоёр тал гэрээний дуусах өдөр гэрээг гүйцэтгэдэг. Хөрөнгийг худалдагч худалдан авагчид хүргэж өгдөг, хэрэв фючерс гэрээг кассаар хийхээр тохиролцсон бол алдагдалтай байгаа фючерс арилжаалагчаас ашигтай байгаа руу касс шилжигдэнэ. Гэрээ хийгдэх өдрөөс өмнө үүрэг амлалтаа буцаахаар болбол тухайн хөрөнгөтэй ижил хөрөнгийг тухайн (дээрх) хугацаанд солилцох өөр фючерс гэрээ хийхээр амлалт өгснөөр фючерс гэрээ хийх үүрэг авсан тал гэрээний үүргээ хааж болно. Фючерсийн үнийн зөрүүгээр ашиг (алдагдал) хүлээнэ. Гарал (түүх) Аристотель “Нийтлэг хэрэглээний зарчимд хамаатай санхүүгийн хэрэгсэл”-ийг хөгжүүлсэн Милетусын ядуу философич Фалесийн түүхийг бичсэн. Фалес таамаглах чадвараа хэрэглэн ирэх намар “олив”-ийн ургац хураалт маш сайн байна гэж таамагласан. Тэр таамаглалдаа итгэлтэй байсан учир нутгийн “олив”-ийн шахуурга эзэмшигчидтэй зөвшилцөл хийж, тэдэнд мөнгөө хадгалуулан оронд нь ургац бэлэн болоход дээд зэргийн “олив”-ийн шахуургаа хэрэглүүлэх баталгаа гаргуулсан байна. Фалес бага үнээр амжилттай тохиролцож чадсан, учир нь ургац хураалт ирээдүйд болно, тиймээс ургац арвин эсвэл муу байхыг хэн ч мэдэхгүй учраас “олив”-ийн шахуурга эзэмшигчид ургац муу байх эрсдлээс зайлсхийж зөвшилцсөн. Ургац хураах цаг ирэхэд олон шахуурга түүний мэдэлд орсон ба тэр хүссэн түвшнээрээ шахуургуудаа хөлслүүлж маш их мөнгө олжээ. Анхны фючерсийн арилжааны зах зээл нь 1730 оны үед японд Dojima Цагаан будааын Бирж байсан. Энд самурайн хэрэгцээнээс уулздаг байсан (самурайд цагаан будааны төлдөг байсан). Чикагогийн худалдааны зөвлөл (CBOT) анхны стандартчилагдсан “биржээр худалдагддаг” форвард гэрээг 1864 онд бүртгэсэн ба энэ нь фючерс гэрээ гэж нэрлэгдэж байсан. Энэ гэрээ нь үр тарианы худалдаан дээр үндэслэгдсэн ба одоо дэлхийн улс орнуудад хийгдэж буй фючерсийн арилжааны тоо шиг бараа бүтээгдэхүүний олон төрөл, тооны шинэ хэлбэрээр хөгжиж эхэлжээ. 1875 оны үеэр Энэтхэгийн Мумбайд хөвөнгийн фючерс арилжигдаж байсан ба хэдхэн жилийн дотор энэ нь хүнсний тос, түүхий жуут болон жуут бараа, гулдмайн фючерс болж өргөжжээ. Стандартчилал Фючерс гэрээ нь ихэнхдээ доорхийг тодорхой зааснаар өндөр стандартчилагдсан байхаар хөрвөх чадварын баталгаа гаргадаг: • Фючерс гэрээгээр худалдагдах гол хөрөнгө эсвэл хэрэгсэл. Энэ нь түүхий нефтийн баррелаас богино хугацааны хүүгийн түвшин зэрэг ямар нэг зүйл байна. • Төлбөр хийх хэлбэр нь кассаар эсвэл биеэр байж болно. • Гэрээ бүрийн худалдагдаж буй гол хөрөнгийн дүн ба нэгж. Энэ нь бондын нэрлэсэн дүн, нефтийн баррелийн тогтсон тоо, гадаад мөнгөн тэмдэгтийн нэгж зэрэг байж болно. • Фючерс гэрээг хийхээр тогтсон валют • Хүргэж өгөх боломж. Бондын тохиолдолд энэ нь аль бонд хүргэгдэх ёстойг заадаг. Биет барааны тохиолдолд, энэ нь тухайн барааны чанар төдийгүй хүргэж өгөх арга, газрыг тодорхой зааж өгдөг. • Хүргэж өгөх сар • Хамгийн сүүлийн худалдагдах өдөр • Бусад нарийн зүйл, барааны үнийн хэлбэлзэл(вариац), хамгийн бага зөвшөөрөгдсөн үнийн хэлбэлзэл гэх мэт

Барьцаа Биржийн эрсдлийг хамгийн бага байлгахын тулд арилжаалагчид барьцаа эсвэл гүйцэтгэлийн бонд (performance bond) гаргах ёстой. Энэ нь ерөнхийдөө гэрээний өртгийн 5-15% байдаг. Арилжаанд оролцогч талуудын эрсдлийг бууруулахын тулд худалдаа нь клиринг хаус(тооцооны газар)-аар баталгаажсан “зохицуулагдсан” фючерсийн бирж дээр хийгддэг. Клиринг хаус нь худалдагчдыг худалдан авагч бүртэй, худалдан авагчдыг худалдагч бүртэй уулзуулах газар болдог, тэгэхээр түнш нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд clearer нь алдагдлын эрсдлээ таамагладаг. Энэ нь арилжаалагчид түншийнхээ хөрөнгийг битүүмжлэхгүйгээр шилжүүлэх боломж олгодог. Зарим тохиолдолд хэджерүүдийн хөрөнгө баталгаажсан (даатгуулсан) эсвэл нэг үнэт цаасыг нэгэн зэрэг худалдан авагчид гэрээгээ үүргээр нь тэнцвэржүүлсэн үед баталгаа шаардахгүй эсвэл баталгааг сулруулж болдог. Клирингийн барьцаа – нь компаниуд болон корпорациудыг харилцагчдынхаа нээлттэй фючерс болон опцион гэрээг хийж гүйцэтгүүлэхийг батладаг санхүүгийн хамгаалалт юм. Клирингийн барьцаа нь фючерс болон опцион гэрээг хувь хүмүүс худалдан авагч болон худалдагчдын брокерт хадгалуулахыг шаарддаг харилцагчийн барьцаанаас ялгаатай. Харилцагчийн барьцаа – фючерс гэрээнд, фючерс гэрээг худалдагч болон худалдан авагчийн аль алиныг,опцион гэрээнд опцион гэрээг худалдагч талын гэрээний үүргээ биелүүлүүлэх санхүүгийн баталгаа шаарддаг. Фючерсийн Комиссын худалдаачид харилцагчдын барьцааны дансыг удирдах хариуцлага хүлээдэг. Барьцаа нь зах зээлийн эрсдлийн болон гэрээний өртгийн сууриар тодорхойлогддог. Мөн энэ нь гүйцэтгэлийн бондын барьцаа гэж нэрлэгддэг. Анхны барьцаа – нь фючерс гэрээг худалдах/худалдан авах амлалтаа эхлүүлэхийг шаардсан капитал(equity). Энэ нь гүйцэтгэлийн бондын нэг төрөл. Хамгийн их илчлэлт нь анхны барьцааны дүнгээр хязгаарлагдахгүй, гэхдээ анхны барьцааны шаардлага нь худалдагдах өдрийн дотор гэрээний өртгийн хамгийн их үнэлэгдсэн өөрчлөлтөд суурилан тооцогддог. Анхны барьцааг бирж тогтоодог. Хэрэв амлалт нь бирж дээр худалдагдаж буй бүтээгдэхүүнтэй хамааралтай бол анхны барьцааны дүн ба хувь нь биржээр тогтоогддог. Алдагдалтай эсвэл анхны барьцаа нь элэгддэг тохиолдолд брокер боломжтой анхны барьцааны дүнг буцаан олгохын тулд анхны барьцааны дуудлага хийдэг. Заримдаа variation барьцаа гэж дуудагддаг, энэ шалтгаанаар дуудагдсан барьцаа ихэвчлэн өдөр тутмын сууриар хийгддэг, гэхдээ тогтворгүй байдал өндөр үед брокер барьцааны дуудлага эсвэл нэг өдрийн доторх дуудлага хийдэг. Барьцааны дуудлага нь ихэвчлэн нэг өдөр төлөгдөж, хүлээн авахаар хүлээгддэг. Хэрэв тийм биш бол брокер барьцааны аргаар дуудагдсан дүнг төлөхийн тулд хангалттай амлалтыг хаах эрхтэй. Амлалт хаагдсаны дараа харилцагчийн дансны алдагдлын үр дүнг харилцагч хүлээх үүрэгтэй. Зарим АНУ-ын бирж бас “maintenance” барьцааг хэрэглэдэг, энэ нь барьцааны дуудлага хийгдэхээс өмнө анхны барьцааны өртгийг хэр зэрэг бууруулж болохоос хамаарч тодорхойлогддог. Гэхдээ АНУ-ын биш ихэнх брокерууд зөвхөн “анхны барьцаа” ба “variation” барьцааг хэрэглэдэг.. Фючерсийн данс нь өдөр бүр mark to market –лагддаг. Хэрэв барьцаа нь бирж фючерсийг бүртгэснээр бий болсон барьцааг хадгалж үлдэх шаардлагаас доош орвол барьцааны дуудлага нь дансыг эргүүлж шаардлагатай түвшинд нь авчрахаар хийгддэг. Maintenance барьцаа – харилцагчид барьцааны дансаа тогтвортой байлгах ёстой хийгдээгүй фючерс гэрээ бүрийн хамгийн бага барьцааны багц. Margin – equity харьцаа – энэ нь эрсдэлтэй хөрөнгө оруулагчдын хэрэглэдэг нэр томъёо, тодорхой хугацаанд барьцаагаар тодорхойлогддог худалдагдаж буй хөрөнгийн дүнг төлөөлдөг. Фючерсийн барьцааны шаардлага бага байх нь хөрөнгө оруулалтын үлэмж их хөшүүрэгт хүргэдэг. Гэхдээ бирж гэрээ болон худалдаалагчдаас хамааран өөр өөр байдаг хамгийн бага дүнг шаарддаг. Брокер шаардлагаа арай өндөр тогтоож магадгүй гэхдээ үүнийг арай бага тогтоохгүй байж магадгүй. Хэрэв худалдаалагч барьцааны дуудлагын субьект байхыг хүсэхгүй бол мэдээж дээрхийг тохируулж чадна. Гүйцэтгэлийн бондын барьцаа – гэрээний нөхцлийг баттай гүйцэтгүүлэхээр опционыг худалдагч, эсвэл фючерсийг худалдагч ба худалдан авагчийн аль алиных нь хадгалуулсан мөнгөний дүн. Биет барааны хувьд барьцаа нь энгийн хувьцааны төлбөр эсвэл тухайн барааны өөрийнх нь урьдчилсан төлбөр биш, гэхдээ энэ нь баталгааны хадгаламж. Барьцааны өгөөж (ROM) – нь заримдаа гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг, учир нь энэ нь шаардсан барьцаанд тусгагдсан биржийн зайлшгүй гарч ирсэн эрсдэлд харьцуулсан ашиг эсвэл алдагдлыг төлөөлдөг. ROM нь бодит өгөөж/ анхны барьцаа гэж томъёологддог. Жил бүрийн ROM нь [(ROM+1)жил/худалдааны үргэлжлэх хугацаа -1]-тэй тэнцүү. Жишээ нь: 2 сарын барьцааны худалдаалагчийн орлого 10% бол жилийнх ойролцоогоор 77% байна. Төлбөр хийх- биеэр болон кассаар хийх фючерс Төлбөр хийх нь гэрээг баталгаажуулах үйл ажиллагаа, фючерс гэрээний төрөл бүрд тодорхой зааснаар доорх хоёр аргын аль нэгээр хийгдэж болно. Биеэр хүргэж өгөх – гэрээний гол хөрөнгийн тодорхой заагдсан дүнг гэрээг худалдагч тал бирж дээр хүргэж өгдөг ба бирж гэрээг худалдан авагчид хүргэж өгдөг. Биеэр хүргэж өгөх нь бараа таваар болон бондод илүү нийтлэг байдаг. Практикт энэ аргыг цөөхөн гэрээ хэрэглэдэг. NYMEX түүхий нефтийн фючерс гэрээ төлбөр хийх энэ аргыг хэрэглэдэг. Кассаар төлбөр хийх – кассын төлбөр нь Euribor зэрэг богино хугацаат хүүгийн түвшний индекс, хөрөнгийн зах зээлийн индексийн хаалтын өртөг гэх мэт гол reference rate-д суурилан хийгддэг. Талууд гэрээний хугацаа дуусахад касст гэрээтэй хамааралтай алдагдал(ашиг)-аа төлдөг(хүлээн авдаг). Кассаар төлөгдөх фючерс нь практикт reference item-ийн хүргэж өгөлтөөр тооцоо хийгдэж болдоггүй. Тухайлбал, индексийг яаж хүргэж өгөх вэ?. Фючерс гэрээ нь холбоотой спотын зах зээл дэх худалдаанд суурилсан индексийг тооцохыг сонгодог байж магадгүй. Ice Brent фючерс энэ аргыг хэрэглэдэг. Дуусах хугацаа - нь уг гэрээний эцсийн үнэ төлөлтөөр фючерс гэрээний худалдаа зогсох тодорхой хүргэж өгөх сарыг заах хугацаа буюу өдөр. Ихэнх хувьцааны индекс болон хүүгийн түвшний фючерс гэрээнд (ихэнх хувьцааны опцион шиг) дуусах хугацаа нь тодорхой худалдагдах сарын гуравдугаар баасан гариг байдаг. Энэ өдөр t+1 фючерс гэрээ t болно. Тухайлбал, CME ба CBOT гэрээний хувьд 12-р сарын гэрээний дуусах хугацаанд 3-р сарын фючерс хамгийн ойрын гэрээ болдог. Энэ нь арбитражийн хэлтсийн хувьд сэтгэл хөдлөм цаг, гол кассын үнэ ба фючерсийн үнэ заримдаа нийлэх гэж мэрийж байх хооронд богино хугацаанд (магадгүй 30 минут) хурдан ашиг олохыг оролддог. Яг энэ мөчид фючерс ба гол хөрөнгө нь туйлын хөрвөх чадвартай болдог ба индекс болон цаад хөрөнгийн хоорондын ялгаа (disparity) маш хурднаар arbitrageur-аар худалдагддаг. Мөн энэ мөчид хэмжээний өсөлт нь худалдаалагчид амлалтаа дараагийн гэрээ рүү шилжүүлсэн эсвэл хувьцааны индексийн фючерс тохиолдолд одоогийн индексийн амлалтаас зайлхийхийн тулд хийсэн тэдгээр индексүүдийн цаад бүрдэл хэсгүүдийн худалдаанаас шалтгаалдаг. Гэрээ дуусах өдөр, Лондон эсвэл Франкфурт дахь Европын хувьцааны арбитражийн худалдааны хэлтэст бараг хагас цагт 8 гол зах зээлд амлалт(position) дуусахыг харна. Үнэ тогтоох Хүргэж өгч болохуйц хөрөнгийн нийлүүлэлт хангалттай байгаа үед, эсвэл чөлөөтэй бий болсон байж магадгүй үед фючерс гэрээний үнэ арбитражийн баталгаагаар тодорхойлогддог. Энэ нь хөрөнгийн индексийн фючерс, treasury бондын фючерс, биет барааны фючерсийн хувьд тэдгээрийн нөөц их байгаа үед нийтлэг байдаг(жишээ нь, ургац хураалтын дараа ХАА-н үр тариа). Гэхдээ хүргэж өгч болохуйц барааны нөөц хомс байгаа үед эсвэл байхгүй байгаа үед , тухайлбал ургац хураалтын өмнөх үр тариа, эсвэл евродолларын фючерс, Federal funds rate фючерст (цаад хэрэгсэл нь хүргэж өгөх өдөр бий болдог үед) фючерсийн үнэ арбитражаар тогтоогддоггүй. Энэ тохиолдолд зөвхөн нэг хүч үнийг тохируулдаг, энэ нь фючерс гэрээний эрэлт нийлүүлэлтээр илэрхийлэгдсэн ирээдүйн тухайн хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлт. Арбитражийн баталгаа Арбитражийн баталгаа нь (рациональ үнэ тогтоох) хүргэж өгч болохуйц хөрөнгийн нийлүүлэлт их байгаа эсвэл чөлөөтэй бий болсон үед хэрэглэгддэг. Энд форвардын үнэ эрсдэлгүй түвшинд дискаунтчилагдсан цаад хүлээгдэж буй фючерсийн өртгийг төлөөлдөг- хөрөнгө оруулагчид эрсдэлгүй ашиг олох боломжтой ба арбитражчилагдсан байх хэрэгтэй онолын үнээс хазайх хазайлтаар Тэгэхээр энгийнээр, ногдол ашиг төлдөггүй хөрөнгө (форвард)-ийн өртөг F(t), нь t хугацаан дах өнөөгийн өртөг S(t), тухайн гэрээний үргэлжлэх хугацаа T, эрсдэлгүй өгөөжийн түвшин r-ээс дараах байдлаар хамаарна. F(t)=S(t)(1+r)(T-t) Энэ нь тасралтгүй үед F(t)=S(t)er(T-t) Энэ харьцаа нь агуулахын зардал, ногдол ашиг, ногдол ашгийн хувь, таарамжийн ашиг зэргийн хувьд өөрчлөн сайжруулагдсан байж магадгүй. Төгс зах зээлд фючерс ба спот үнийн хоорондын хамаарал зөвхөн дээрх хувьсагчдаас хамаарна. Практикт ихэнх зах зээл төгс бус(трансакцийн зардал, зээлэх болон зээлдүүлэх түвшингийн зөрүү, богино хугацааны борлуулалтын хязгаарлалт) байдаг учраас бүрэн арбитражаас зайлсхийдэг. Тиймээс үнэндээ фючерсийн үнэ нь арбитражийн хүрээнд онолын үнийн орчимд өөр өөр байдаг. Хүлээлтээр үнэ тогтоох Хүргэж өгч болохуйц барааны барааны нийлүүлэлт хангалттай биш үед арбитражийн механизм хэрэгжиж болохуйц биш учраас рациональ үнэ тогтоолт нь хэрэглэгдэж чаддаггүй. Энэ үед фючерсийн үнэ өнөөдрийн фючерс дэх гол хөрөнгийн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Гүнзгий, хөрвөх чадвартай зах зээлд эрэлт нийлүүлэлт нь бодит хөрөнгийн ирээдүйн үнийн гажилтгүй хүлээлтийг төлөөлдөг үнийн түвшинд тэнцүүлэхээр хүлээгддэг ба дараах энгийн харьцаагаар өгөгддөг. F(t)=Et{S(t)} Эсрэгээр гүехэн, хөрвөх чадвар муутай зах зээлд эсвэл их хэмжээний хүргэж өгч болохуйц хөрөнгө зориудаар зах зээлд оролцогчдоос татгалзагдсан зах зээлд (cornering market гэдгээр танигдсан хууль бус үйлдэл) фючерсийн зах зээлийн клирингийн үнэ нь эрэлт ба нийлүүлэлтийн хоорондын тэнцвэрийг төлөөлж магадгүй, гэвч энэ үнэ ба хөрөнгийн хүлээгдэж буй ирээдүйн үнийн хоорондын харилцаа үйлчлэхээ болино. Арбитражийн баталгаа ба хүлээлтийн хоорондын холбоо Бид риск-нейтраль магадлалын хувьд хүлээлт хийсэн үед хүлээлтэд суурилсан харилцаа бас арбитражийн бус тохируулалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, риск-нейтраль магадлалын хувьд фючерсийн үнэ нь martingale. Энэ үнэ тогтоох дүрмээр фючерсийн зах зээлд хүргэж өгч болохуйц барааны үнэ шударгаар тогтдог үед эрсдэлтэй хөрөнгө оруулагчид орлого зарлага тэнцүү(ашиг тэг) байхаар хүлээгддэг. Contango ба backwardation Ирээдүйд хүргэж өгөх барааны үнэ спот үнээс өндөр, эсвэл холын ирээдүйд хүргэж өгөлтийн үнэ ойрын ирээдүйн хүргэж өгөлтийнхөөс өндөр үеийн нөхцөл байдлыг contango гэдэг. Эсрэгээр ирээдүйд хүргэж өгөх барааны үнэ спот үнээс доогуур, эсвэл холын ирээдүйд хүргэж өгөлтийн үнэ ойрын ирээдүйн хүргэж өгөлтийнхөөс доогуур бол backwardation гэдэг. Фючерс гэрээнүүд ба фючерсийн биржүүд Гэрээнүүд Фючерс гэрээ нь олон төрлийн “худалдагддаг” хөрөнгийг тусгасан олон төрлүүдтэй байдаг. Гэрээ нь бараа таваарууд, үнэт цааснууд(дан хөрөнгийн фючерс г.м.), хүүгийн түвшин болон индексүүд зэрэг биет бус хөрөнгө ба мөнгөн тэмдэгтүүд зэрэгт суурилсан байж магадгүй. Тодорхой цаад барааны зах зээл дэх фючерсийн зах зээлийн мэдээлэл авахыг хүсвэл доорх линкүүдийг дага. Фючерс гэрээгээр худалдаж болохуйц барааны жагсаалтын тухайд худалддаг барааны жагсаалтыг үз. Бас “фючерсийн бирж” зүйлийг үз. • Гадаад валютын зах зээл • Мөнгөний зах зээл • Бондын зах зээл • Энгийн хувьцааны зах зээл • Зөөлөн барааны зах зээл Барааны худалдаа 18-р зуунд Японд цагаан будаа, торгоны худалдаагаар, Голландад алтан зул чийдэнгийн шилний худалдаагаар эхэлсэн. АНУ-д 19-р зууны дунд үед төвийн үр тарианы зах зээл үүсч, фермерүүд бараагаа авчирч зарахаар байгуулагдсан зах бий болж байх үед худалдаа эхэлсэн. Тэд зарахдаа шууд хүргэж өгөлт(бас спот эсвэл кассын зах зээл гэж нэрлэгддэг) эсвэл форвард хүргэж өгөлтөөр өгдөг. Эдгээр форвард гэрээнүүд нь худалдагч ба худалдан авагчдын хоорондын хувийн гэрээ байсан ба өнөөдрийн бирж дээр арилжигддаг фючерс гэрээний анхдагч болсон. Гэрээний худалдаа үр тариа, мах, мал зэрэг уламжлалт бараагаар эхэлсэн хэдий ч метал, эрчим хүч, валют ба валютын индекс, хувьцаа ба хувьцааны индекс, засгийн газрын ба хувийн хүүгийн түвшин гэх мэтийг багтааж өргөжсөн. Биржүүд Санхүүгийн хэрэгслийн гэрээнүүд 1970-аад оны үед Чикагогийн Худалдааны Бирж(CME)-ээр танилцуулагдсан. Эдгээр хэрэгслүүд нь нэлээд амжилттай болсон ба худалдааны хэмжээ болон тус зах зээлд нэвтрэх дэлхийн боломжоороо барааны фючерсийг маш хурдан гүйцэж түрүүлжээ. Энэ шинэчлэл нь дэлхий даяар олон шинэ фючерсийн бирж бий болоход хүргэжээ. Үүний дараа 1982 онд Лондонгийн Олон Улсын Санхүүгийн Фючерсийн Бирж(одоо Euronext.liffe), Deutsche Terminbörse (одоо Eurex), Токиогийн барааны бирж(TOCOM) байгуулагджээ. Өнөөдөр дэлхий даяар фючерс ба фючерс опционы 90 гаруй бирж байна: • CME групп (CBOT ба CME)- валют, янз бүрийн хүүгийн түвшний үүсмэл үнэт цаас(АНУ-ын бондыг багтаасан), ХАА-н бүтээгдэхүүн(эрдэнэ шиш, шар буурцаг, гахайн мах, үхэр, цөцгийн тос, сүү), индекс(Доу Жонсын аж үйлдвэрийн дундаж), метал(алт, мөнгө), индекс(NASDAQ, S&P гэх мэт) • Тив хоорондын бирж (ICE futures Europe) - урьд нь түүхий нефть, мазут, байгалийн хий, хар тугалгагүй хий зэрэг энергийг худалддаг Олон Улсын Газрын тосны Бирж байсан. • NYSE Euronext – энэ нь Лондонгийн Олон Улсын Санхүүгийн Бирж LIFFE (LIFE гэж дууддаг)-тэй нэгдсэн. (LIFFE 1996 онд Лондонгийн Барааны Бирж(LCE)-ийг худалдаж авсан) – зөөлөн бараа: үр тариа ба мах. Балтикийн бирж дэх хөлөг онгоцны идэвхтэй бус зах зээл. Euribor, FTSE 100, CAC 40, AEX индекс зэргийг багтаасан индексийн фючерс • Өмнөд Африкийн Фючерсийн Бирж – SAFEX • Сиднейн Фючерсийн Бирж • Токиогийн Хөрөнгийн Бирж TSE (JGB фючерс, TOPIX фючерс) • Токиогийн Барааны Бирж TOCOM • Токиогийн Санхүүгийн Бирж – TFX – (евро-ейн-ийн фючерс, OverNight CallRate Futures, SpotNext RepoRate Futures) • Осакагийн Үнэт цаасны Бирж OSE (Nikkei Futures, RNP Futures) • Лондонгийн Металын Бирж – метал: зэс, хөнгөн цагаан, хар тугалга, цайр, никел, тугалга, ган • Тив хоорондын бирж (ICE futures US) –урьд нь Нью-Йоркийн Худалдааны Зөвлөл байсан – зөөлөн бараа: какао, кофе, хөвөн, оранж жүүс, элсэн чихэр • Нью-Йоркийн Худалдааны Бирж CME групп – эрчим хүч болон метал: түүхий нефть, бензин, мазут, байгалийн хий, нүүрс, пропан, алт, мөнгө, цагаан алт, зэс, хөнгөн цагаан, паллади • Дубайн Худалдааны Бирж • Солонгосын Бирж – KRX • Сингапурын Бирж – SGX- Сингапурын Олон Улсын Мөнгөний Бирж(SIMEX)-д нэгдсэн • ROFEX – Rosario-ийн Фючерсийн Бирж (Аргентин)


Код Ихэнх фючерс гэрээ нь 4 тэмдэгтээр кодчилогддог. Эхний 2 тэмдэгт нь гэрээний төрлийг, 3 дахь нь сарыг, сүүлийнх нь оны сүүлийн тоог заадаг. Фючерс гэрээний 3 дах (сарын) код нь • Нэгдүгээр сар = F • Хоёрдугаар сар = G • Гуравдугаар сар = H • Дөрөвдүгээр сар = J • Тавдугаар сар = K • Зургаадугаар сар = M • Долоодугаар сар = N • Наймдугаар сар = Q


• Есдүгээр сар = U • Аравдугаар сар = V • Арваннэгдүгээр сар = X • Арванхоёрдугаар сар = Z Жишээ нь, CLXO нь түүхий нефтийн (CL- crude oil), 2010 оны (0) 11-р сарын (X) гэрээ гэсэн үг.







[засварлах] Фьючерс арилжааны төвүүд

  • Нью-Йоркийн фьючерсийн бирж - NYFE
  • Нью-Йоркийн худалдааны бирж - NYMEX
  • Чикагогийн арилжааны төв - CBOT
  • Чикагогийн худалдааны бирж - CME
  • Лондонгийн олон улсын санхүүгийн опцион ба фьючерсийн бирж - LIFFE

[засварлах] Форвард, фьючерсийн ялгаа

Фьючерс бирж дээр худалдаалагддаг бол форвард хөшигний ард буюу биржээс гадуур худалдаалагддаг. Мөн хариуцлагын хувьд фьючерсийн алдагдлыг бирж хүлээдэг. Фьючерс гэрээний нөхцлүүд стандартчилагдсан байдаг бол форвард гэрээний нөхцлийг талууд харилцан тохиролцдог. Фьючерс нь хөрөнгө болдог бол форвард хөрөнгө биш юм.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр