Jump to content

Хайме Эскаланте

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хайме Эскаланте
Төрсөн1930 оны 12 сарын 31
Боливи
Нас барсан2010 оны 3 сарын 30
(79 насалсан)
АНУ, Калифорни[1]
Ажилматематикийн багш

Хайме Алфонсо Эскаланте Гутьерес (Испани: Jaime Alfonso Escalante Gutierrez, 1930 оны 12 сарын 31 - 2010 оны 3 сарын 30) бол математикийн багш, профессор юм. Тэрээр бага насны хүүхдүүдэд тооны сонгон суралцах хичээл заадаг байсан ба тэр нь одоогийнхоор IQ-сэтгэхүй хөгжүүлэх хичээл, хошин бодлого заадаг байв.

Ажил хөдөлмөрийн байдал

[засварлах | кодоор засварлах]

Хайме Эскаланте Боливийн нийслэл Ла-Паст төрсөн. Тэр нутагтаа физик математикийн багшаар 14 жил ажиллаад, 1964 онд Америкийн Нэгдсэн Улс руу шилжихээр шийдсэн. Түүний хамгийн анхны зогсоол нь Пуэрто-Рикогийн их сургууль байсан. Тэрээр Байгалийн ухааны болон математикийн хэд хэдэн курст суусан. Дараа нь Пуэрто-Рикогоос Калифорни руу очход тэр англи хэл мэдэхгүй учраас багшилж чадахгүй гэдгээ мэдсэн. Энэ байдал нь түүнд маш их саад бэрхшээл болж байсныг мэдээд Пасадена хотын коллежид багшлах эрхийн зэрэг олж авхаар дахин сурсан. Тэрээр өдөр нь ажиллаад, оройгоор нь үргэлжлүүлэн сурч математикийн багшаар ажиллах эрхээ олж авсан.


1976 оноос Лос Анжелсын Garfield – ын дунд сургуульд багшлаж эхэлсэн. Тэр өдөр болгон танхай, дээрэнгүү, сахилагүй хүүхдүүдтэй ажиллаж байсан. Энэ байдал нь Garfield – ын жинхэн дүр төрх байлаа. Энэ байдлын үл харгалзан Escalante сурагчидыг мэдлэг чадвартай болгох сонирхолдоо хөтлөгдөн хэдхэн сурагчидтай анги нээсэн ба тэдэнд хошин бодлого, IQ буюу сэтгэхүй хөгжүүлэх бодлого заадаг байсан. 1981 онд AP (Advanced Placement calculus exam) шалгалтанд 15 нь сурагч ороод 14 нь тэнцсэн. Үүнд боловсролын үнэлгээний төвийхөн итгээгүй, тэднийг хуулсан гэж үзэн дахин шалгалт авсан тэд тэнцсэн. 1982 онд 18 сурагч шалгалт өгсөн тэд тэнцсэн. Энэ үедээ Escalante багш улсынхаа хэмжээнд танигдах болсон. 1983 онд шалгалт өгөх сурагчидын тоо 2 гаруй дахин нэмэгдэж 33 сурагч шалгалт өгч 30 амжилттай өгч байсан. 1991 онд математикийн хичээлээр шалгалт өгөх Garfield сургуулын сурагчидын тоо 570 хүртлээ нэмэгдсэн. Тэр жилээ хүмүүсийн дарамт шахалтаас болоод Escalante сургуулиасаа явсан. Түүнийг тэр дор нь Sacramento сургууль хөлсөлж ажлуулсан. Түүний тусгай програмд нь зориулсан тоног төхөөрөмж болон санхүүжилтыг үндэсний шинжлэх ухааны сан болон Atlantic Richfield компани гаргаж дэмжин ажилсан.

Түүний ажил хөдөлмөрийн талаарх кино 1988 онд дэлгэцнээ гарсан ба тэр кино тийм ч олны танил болж чадаагүй ч түүний мэргэжил нэгт хүмүүс нь ихээхэн бахархалтайгаар энэхүү киног хүлээнэ авсан юм. Stand and Deliver нэртэй энэ киног хийхдээ ихээхэн зүтгэл болон хүчин чармайлт гаргаж байж хийсэн уг кино ихээхэн амжилт олж чадсан юм. Түүний дүрд Edward James Olmos тоголсон. Энэ кино бол амеркийн боловсролын тухай сонгодог бүтээл болж чадсан. Энэ киноны 90% нь Escalante – ын амьдрал байсан бол 10% нь драм байсан.


тэрээр олон жил багшийн ажил хийж байсан ба түүний шавь нар тоолж баршгүй олон хүн байдаг.2001 онд Escalante төрсөн нутагтаа Bolivia- д ирсэн. Тэр эхнэрийнхээ амьдардаг Choabamba –д ирсэн, тэндээ The Local их сургуульд цагийн багшаар ажилсан. Тэрээр Bolivia – ирээд шүүхэд нэрээ өөрчлөх хүсэлтэй өргөдөл гаргасан, Яагаад гэвэл түүний хуучин ангийн сурагчидаас нь түүнд заналхийлсэн сүрдүүлгүүд ирдэг байсан. Дараа жил Bolivia - ын дээд шүүхээс түүний шинэ нэрийг Calvino Pescado болгон өөрчилсөн.

  • 1955 онд Mayor the San Andres –ын их сургуульд математикийн багшаар багшлах эрх
  • 1969 онд Pasadena хотын Дүрслэх урлагын коллеж
  • 1973 онд Лос Анжелесын California –ын их сургуульд баклавраар
  • 1977 онд Лос Анжелсын California –ын их сургуульд багшлах эрх
  • 1982 онуудад Лос Анжелсын California –ын их сургуульд багшлах эрх
  • 1984 онд Florida улсын Florida их сургуульд багшлах эрх

Багшилсан туршлага

[засварлах | кодоор засварлах]
  • 1954-1963 Bolivia La Paz математик физикийн багш
  • 1974- 1991 Garfield дунд сургуульд IQ болон геометр, математикийн багш
  • 1983- 1991 Лос Анжелсын коллежид хошин бодлого, IQ багш
  • 1991- 1998 Sacramento хотын дүүргын сургуульд IQ болон геометр, математикийн багш
  • 1988 онд Ronald Reagan ерөнхийлөгчийн нэрэмжит Боловсролын гарамгай ажилтан
  • 1988 онд Hispanic Heritage –ын нэрэмжит хүндэт шагнал
  • 1989 Massachusetts Boston их сургуулийн Шинжлэх ухааны хүндэт доктор цол
  • 1990 онд los Angeles, California их сургууль Хүмүүнлгийн хүндэт доктор
  • 1990 онд Montreal, Concordia их сургууль Боловсролын хүндэт доктор
  • 1990 онд Northern Colorado их сургуулийн хүндэт доктор
  • 1998 онд Wittenberg их сургуулийн Humane Letters хүндэт доктор
  • 1998 онд Шинэ цэрэгийн багшийн шагнал авсан
  • 2002 онд Америкийн ерөнхийлөгчийн нэрэмжит Боловсролын яамны шагнал
  • 2005 онд хүмүүнлэгийн сайн үйлсийн шагнал
  • 2005 онд Америкийн хамгийн эрх чөлөөт багшийн шагнал тус тус олон шагнал урамшуулал авч байсан.
  1. Woo, Elaine (March 31, 2010). "Jaime Escalante dies at 79; math teacher who challenged East L.A. students to 'Stand and Deliver'". Los Angeles Times. Татаж авсан: June 2, 2010.