Хамес Родригес
Бразилын хаалгыг мялаасан Родригес (ДАШТ-2014) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Хамес Давид Родригес Рубио | ||
Төрсөн огноо | 1991 оны 7 сарын 12 | ||
Төрсөн газар | Колумб, Кукута | ||
Өндөр | 1.80 м | ||
Байрлал | довтолгооны хагас хамгаалагч / жигүүрийн тоглогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Реал Мадрид | ||
Дугаар | 10 | ||
Өсвөрийн баг | |||
1995–2007 | Энвигадо | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2007–2008 | Энвигадо | 30 | (9) |
2008–2010 | Банфилд | 42 | (5) |
2010–2013 | Порто | 63 | (25) |
2013–2014 | Монако | 34 | (9) |
2014– | Реал Мадрид | 0 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2007 | Колумб (17-) | 11 | (3) |
2011 | Колумб (20-) | 5 | (3) |
2011– | Колумб | 27 | (11) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10. † Гараа (Гоол). |
Хамес Давид Родригес Рубио (Испани: James David Rodríguez Rubio, 1991 оны долоодугаар сарын 12-нд Кукута хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Реал Мадрид болон Колумбын шигшээд тоглодог.
Замналын товчоон
[засварлах | кодоор засварлах]15-тайдаа гараа, 16-тайдаа гоолоо оруулан улсынхаа лигт тодорсон Родригесийг аргентины Банфилд 2008 оны нэгдүгээр сард элсэн мөн л гялалзсан.[1] Улмаар Порто 2010 оны долоодугаар сарын 6-нд элсүүлэв.[2] Нийт 105 тоглолтонд 32 гоол, 21 дамжуулалтаар дотоодын (2011-2013 онд гурав дараалан) болон Европы лигт аваргалсан.
Порто түүнийг 2013 оны тавдугаар сарыН 14-нд францын Монакод 45 сая еврогоор худалдсан юм.[3]
Тун одтой Родригесийг 2014 оны долоодугаар сарын 22-нд Реал Мадрид 80 сая еврогоор элсүүлэн 6 жилд 7 сая еврогоор цалинжуулахаа зарлав.
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Анхны гараагаа Колумб, Боливын 2011 оны аравдугаар сарын 11-нд амжилттай[4] хийсэн Родригес анхны гоолоо 2014 оны ДАШТ-ий сонгонд Перуд оруулсан. Колумб ДАШТ-2014 тэмцээнд хэсгээс (Грек, Кот Дивуар болон Японы) 9 оноотой гарахад Родригес нийт гурав гоолдсон.[5][6]
Зургаадугаар сарын 28-нд Уругвайг шөвгийн 16-д ялахад (2:0) дубльдэж, улмаар шөвгийн 8-д Бразилд ялагдахад (2:1) гоолдсон.[7] Колумбын түүхт амжилтын түүчээ Родригес анхны ДАШТ-дээ 5 тоглоход 6 гоолдож, дамжуулалтаар 'Алтан шаахайг' хүртсэн.[8][9]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Аргентины аварга: 2009 (Апертура)
- Португалийн супер цомын түрүү: 2010
- Португалийн аварга: 2010/11, 2011/12, 2012/13
- Европын лигийн түрүү: 2010/11
- ДАШТ-ий мэргэн бууч: 2014[10]
- ДАШТ-ий бэлгэдлийн баг: 2014
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Noticia relacionada en La Nación
- ↑ "Comunicado James Rodriguez" (PDF). FC Porto (Portuguese хэлээр). 6 July 2010. Татаж авсан: 6 July 2010.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Monaco pay €70 million for Porto pair". Goal.com. 24 May 2013. Татаж авсан: 24 May 2013.
- ↑ "Convocatoria Selección Mayores para juego ante Bolivia" (Spanish хэлээр). Colombia national football team. 29 September 2011. Archived from the original on 2 Аравдугаар сар 2011. Татаж авсан: 30 September 2011.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Colombia 3-0 Greece". FIFA. Татаж авсан: 16 June 2014.
- ↑ "2014 FIFA World Cup Brazil™: Colombia-Côte d'Ivoire - Overview". FIFA.com. 2014-06-19. Татаж авсан: 2014-06-24.
- ↑ "Brazil 2-1 Colombia". BBC. 4 July 2014. Татаж авсан: 5 July 2014.
- ↑ "Departing Rodriguez soaks up adulation". FIFA.com. Татаж авсан: 2014-07-13.
- ↑ "World Cup 2014: Fifa announces Golden Ball shortlist". BBC. 11 July 2014. Татаж авсан: 12 July 2014.
- ↑ "World Cup 2014: James Rodriguez wins Golden Boot". BBC Sport. 13 July 2014. Татаж авсан: 14 July 2014.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]
Реал Мадрид — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Касильяс (х) (а) 2 Варан 3 Пепе 4 Рамос 5 Коэнтрао 6 Хедира 7 Роналдо 8 Кроос 9 Бензема 10 Родригес 11 Бейл 12 Марсело 13 Хесус (х) 14 Хави Алонсо 15 Карвахаль 16 Каземиро 17 Арбелоа 18 Начо 19 Модрич 20 Хесе 21 Мората 22 Ди Мариа 23 Иско 24 Ильярраменди 25 Лопес(х) Дасгалжуулагч: Карло Анчелотти |
Колумб улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Оспина (х) • 2 Сапата • 3 Йепес • 4 Ариас • 5 Рамирес • 6 Морено • 7 Армеро • 8 Агилар • 9 Гутьеррес • 10 Родригес • 11 Куадрадо • 12 Варгас (х) • 13 Гуарин • 14 Ибарбо • 15 Мехия • 16 Баланта • 17 Бакка • 18 Суньига • 19 Рамос • 20 Кинтеро • 21 Мартинес • 22 Мондрагон (х) • 23 Вальдес • дасгалжуулагч: Хосе Пекерман |