Хан тайшир уулын аймаг

Хан тайшир уулын аймаг нь 1923 онд Богд хаант Монгол улсын ардын засгийн газрын шийдвэрээр Засагт хан аймгийн нэрийг халж, шинээр байгуулсан аймаг юм.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард нутгийн захиргааны дүрмийг батласны дараа "4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх болж"[1] "Засагт хан аймаг" хэмээх хуучин нэрийг халж "Хан тайшир уулын аймаг" хэмээн өөрчлөн, харьяаны 22 хошуу, 3 шавийг уул усны нэрээр нэрлэжээ. Тус аймгийг 1928 оны МАХН-ын 7-р их хурлын шийдвэр, 1930 оны 11 сарын засгийн газрын тогтоолыг үндэслэн 5 аймаг 116 хошууны байгуулалтыг халж, 1931 онд 13 аймаг, 311 сум болгон задласнаас Хан тайшир уулын аймгийг Завхан, Алтай аймаг болгон задласан.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 5. Улаанбаатар: Адмон ХХК. p. 139.