Jump to content

Харвардын Бизнесийн тойм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Харвардын Бизнесийн тойм (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь Харвардын Бизнесийн Сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг менежментийн сэтгүүл бөгөөд эзэмшигч нь Харвардын Бизнесийн Сургууль юм. Жилд 10 дугаар хэвлэгдэн гардаг ба удирдлагууд нь Массачусеттсийн Вотертаунд байрладаг.

Харвардын Бизнесийн тойм сэтгүүл нь голчлон менежментийн арга барил, шинэ санаа зэрэг сэдвүүдээр судалгаанд үндэслэсэн нийтлэлүүдийг хэвлэдэг ба шинэ менежерүүд, удирдагчид, туршлагатай удирдах ажилтнуудад зориулагдсан байдаг. Менежментийн сэтгэлгээний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Клейтон М.Кристенсен, Питер Ф.Дракер, Майкл И.Портер, Розабет Мосс Кантер, III Жон Хейгл, Томас Х.Давенпорт, Гари Хеймл, C.K. Прагалад, Вижая Говиндаражан, Роберт С.Каплан зэрэг эрдэмтэн судлаачдын нийтлэлээ хэвлүүлдэг сэтгүүл юм. "Стратегийн зорилго", "Үнэлгээний хуудас," "Голлох ур чадвар," "Загварчлал," "Даяаршил," "Маркетингийн явцуу байдал", "Шилэн тааз" зэрэг менежментийн болон бизнесийн хэллэгүүд сэтгүүлээр дамжин олны хүртээл болж байсан.[баримт хэрэгтэй]

Харвардын Бизнесийн тойм-ын англи хэлээрх хэвлэлтийн эрэлт дэлхий даяар жилд 250,000 байдаг ба хятад (2 төрөл), итали, герман, япон, польш, унгар[1], Бразил (португал хэл), Өмнөд Азийн англи хэлээрх сэтгүүл зэрэг 11 хувилбараар албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргаж байна.

Харвардын Бизнесийн тойм сэтгүүл өөрчлөгдөн хувьсч буй эрин үед менежментийн арга барилыг хөгжүүлэх зорилготой. Шууд хэвлэлт, албан ёсны эрхтэй хувилбарууд, цахим хуудас, номнуудаар дамжуулан дэлхий даяар оновчтой мэдээлэл, шилдэг практикийн зөвлөмжүүдийг мэргэжилтнүүдэд өгснөөр өөрийгөө болон байгууллагынхаа үйл ажиллагааг эерэг үр дагавартай, илүү үр дүнтэй байлгах боломжийг олгож байна.

Харвардын Бизнесийн тойм 1922 онд Харвардын Бизнесийн Сургуульд сэтгүүл болон хэвлэгдэж байсан. Тэнхимийн эрхлэгч Уоллес Донхам сэтгүүлийг энгийн нэгэн хэвлэлт байлгахыг хүсээгүй бөгөөд “Оюутнууд, бизнесменүүдийн хэрэглэх шилдэг бизнесийн сэтгүүл байх учиртай” хэмээн бичиж байжээ. Анхлан макро эдийн засгийн хандлагууд, онцлох салбаруудын хөгжлийн талаар нийтэлдэг байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Женерал Моторс тэргүүтэй корпораци буюу менежментийн байгууллагын онол хөгжиж байсантай холбоотойгоор нийтлэлийн цар хүрээг өргөжүүлсэн байна. Дараагийн гурван арваны туршид "Шийдвэр гаргагчдын сэтгүүл" болтлоо менежментийн ерөнхий асуудлуудыг удирдах ажилтнуудад зориулан сайжруулж, шинэчилсээр иржээ. Теодор Левиттийн бичсэн “Маркетингийн явцуу байдал”, Фриц Ж.Рөүтлисбергер, Карл Р.Рожерс нарын “Харилцааны бэрхшээлүүд, түүнээс гарах арга замууд” зэрэг алдартай нийтлэлүүд энэ үед хэвлэгдсэн.

1980 онд Теодор Левитт ерөнхий эрхлэгч болсноор сэтгүүлийн нийтлэлүүдийн хэмжээг богиносгож, олон төрлийн сэдвүүдийг хамруулснаар уншигчдын тоог олшруулахыг зорьсон. 1994 онд Харвардын Бизнесийн Сургууль өөрийн хэвлэлийн газраа байгуулсан. 2006-2008 оны хооронд бүтцийн шинэчлэлийг олон удаа явуулж байсан ч эцэст нь одоогийн үндсэн 3 нэгж болох: Дээд боловсролын буюу кейс, нийтлэлүүд, номны бүлгүүд зэрэг сургалтын материалыг гаргадаг; Байгууллагын боловсрол буюу манлайллын курсууд; Харвардын Бизнесийн тойм сэтгүүлийн баг буюу сэтгүүл, цахим хуудас (HBR.org), ном хэвлэлт (Харвардын Бизнесийн тойм хэвлэлийн газар-т тус тус хуваагдсан байна.

2009 оноос хойш: Шинэчлэл

[засварлах | кодоор засварлах]

2009 онд Тайм сэтгүүлийг санаачлагч Ади Игнатиус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч болсон ба хянан засварлах багийн бүхий л үйл ажиллагааг удирдаж байна. Игнатиусыг ажиллаж эхлэх үед Америкийн эдийн засаг хямралд орсон байсан ч сэтгүүлд энэ сэдвийг авч үздэггүй байсан. “Дэлхий шинэ арга барилаар дутагдаж байна. Тогтсон арга барил гэдэг найдвартай хариулт биш юм” хэмээн Игнатиус уриалж байлаа.

Игнатиус “Цаг үеийн оргил мэдээллүүдийг уншигчдад хүргэх” сэтгүүл байлгахын тулд судалгаа шинжилгээнд үндэслэсэн, шинжлэх ухаанч нийтлэлүүдийг уншигчид өөрийн байгууллага, карьерын өсөлтөнд туслах зорилгоор хүргэж эхэлсэн нь сэтгүүлийг сонирхогчдын цар хүрээг өргөтгөж, орчин үеийн мэдээллүүдийг хүргэдэг болсон байна.

Игнатиус хэт шинжлэх ухаанч, хоорондын уялдаа холбоогүй нийтлэлүүдээс зайлсхийж хэвлэмэл болон цахим хувилбаруудыг өөрийн гэсэн онцлогтой болгожээ.

МакКинси шагнал

[засварлах | кодоор засварлах]

1959 оноос сэтгүүлийн МакКинси шагналыг тухайн жилд хэвлэгдсэн шилдэг 2 нийтлэлийг хөндлөнгийн шүүгчдийн бүрэлдэхүүнээр шалгаруулан олгодог болсон байна. Питер Дракер 7 удаа, Клейтон М.Кристенсен, Теодор Левитт, Майкл Портер, Розабет Мосс Кантер; III Жон Хагел; and C.K. Прагалад нарын алдартнууд уг шагналыг хүртэж байжээ.

Сэтгүүлийн цахим хуудас

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлийн архивыг Харвардын Бизнесийн Тойм цахим хуудаснаас олж унших боломжтой бөгөөд -Суурь ойлголтууд -Манлайлагч -Стратеги -Хүмүүсийг удирдах -Өөрийгөө удирдах -Өөрчлөлтийн менежмент гэсэн дэд сэдвүүдээс сонгон уншиж болно. Сэтгүүлийн шинэ дугаарын агуулга,эрхлэгч Клейтон Кристенсений зурвасыг сар бүр шинэчлэн байршуулдаг.Мөн сүүлийн 24 цаг, долоо хоног, сарын шилдэг нийтлэлүүдээс шүүн унших боломжтой. Олон нийтийн мэдээллийн хэрэслийн түгээмэл хэлбэрүүд болох фейсбүүк, твиттер, RSS reader, IOS, Android эппликейшн,Линкед-ин, Гүүгл, Ютуб зэрэг сувгуудаар сэтгүүлийн шинэ мэдээллүүд, нийтлэлүүдийг дэлхий даяар түргэн шуурхай, цаг алдалгүй түгээж байна. Үүнээс гадна онлайн курсуудыг тогтмол бэлтгэн гаргадаг. Харвардын бизнесийн тойм сэтгүүлийн онлайн хувилбарыг сурган хүмүүжүүлэгчид, корпорацийн удирдах ажилтнуудад зориулан гаргадаг.

  1. "Harvard Business Review" (Hungarian хэлээр). Harvard Business School Publishing Corporation. Archived from the original on 2008-05-13. Татаж авсан: 2008-05-20. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)CS1 maint: unrecognized language (link)