Харчин баруун гарын хошуу

Харчин баруун гарын хошуу нь Чин улсын үеийн Зостын чуулганы дотор багтаж байсан нэгэн хошууны нэр юм.1635 онд Чин улсад дагаар орох үед нь Харчин аймгийг баруун, зүүн, дундад гэсэн гурван хэсэгт хувааж, Зостын чуулганд харъяалуулжээ. Энэ нь одоогийн Хөбэй мужийн Пинчуань шянь-ий нутаг юм. 1893 оны Жиньданьдаогийн хядлагаар Монголчуудын хүйс тэмтэрч, хятадууд олноор суурьшиж эхэлсэн. 1913 онд нэрийг нь өөрчилж Пничуань шянь болгож, 1931 онд хошууны захиргааг болиулж, Жяньпин шянь, Данингийн автономит тойргийг байгуулжээ. 1940 онд хуучин нэрийг сэргээж, Пнижуань хотод төвлөрүүлсэн. 1945 онд дахин татан буулгаж, Жяньпин шянийг байгуулсан. 1946 онд Харчин баруун гарын хошууг байгуулж, вангийн яамыг байгуулсан. 1949 оноос Харчин хошууг байгуулж, Өвөр Монголд нэгтгэсэн.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]