Хатра

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хатра*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Hatra ruins.jpg
Хатрагийн туурь
Улс Flag of Iraq.svg Ирак
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii, iv, vi
Дугаар 277
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1985  (9-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хатра (Араб хэл:الحضر‎) нь Иракийн Ал-Жазира муж болон Нинава амбан захирагчийн тойргийн хооронд орших эртний хотын туурь юм. Багдадаас баруун хойш 290 км, Мосулаас баруун урагш 110 км зайд оршдог. Хатраг Ассирчууд үндэслэсэн бөгөөд МЭӨ III зууны үеийг хүртэл Селевкид улсад харъяалагдаж байв. Парфийн эзэнт улсын үед шашин болон худалдааны төв болж байсан уг хот МЭӨ I – II зууны үед цэцэглэн хөгжжээ. Арабын хотуудын холбооны байгуулсан Арабын хаант улсын нийслэл нь Хатра болж байсан мэдээ байдаг. Парфийн хоёрдугаар дайны үед Ромын эзэнт гүрний арми олон удаа Хатрад халдан довтолж байв. Траян, Септимиус Северус нарын үед Хатрад довтолсон Ромын арми амжилт эс олж байв. 238 онд болсон Шахразуурын тулалдаанд Хатра хотынхон Персийн армид ялагдан, 241 онд Сассанид улсын хаан Шапур I эвдлэн сүйтгэжээ. Хатра хот нь Парфийн эзэнт гүрний үеийн хотын шинжийг хамгийн сайн хадгалж үлдснээрээ хосгүйд тооцогддог.

Гадаад холбоосууд[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Хатра»