Ха Жи-вонь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ха Жи-вон» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Ха Жи́-вонь
Танилцуулга
Тайзны нэр сол. 하지원 → Ха Жи-вонь
Төрсөн нэр сол. 전해림 → Чонь Хэ-рим
Төрсөн өдөр 1978 оны 6 сарын 28 (1978-06-28) (36 настай)
Төрсөн газар Өмнө Солонгос улсын Өмнө
Чүнчон
аймгийн Пурён хот
Яс үндэс Солонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Ажил үйл жүжигчин, дуучин
Танил үе 1996 он - одоо
Төгссөн нь Таньгүг их сургууль (2010)

Өмнөд Солонгос улсын солонгос киноны 2000-аад оны гол төлөөлөгчдийн нэг болсон жүжигчин Ха Жи́-вонь (солонгосоор 하지원, дуудлага нь [ха-жий үонь] → Ха Жи-үонь, англи латин үсгээр хэвшсэн нь Ha Ji Won, оросоор Ха Чжи/Джи Вон - үүнээс монголоор бас Ха Жи Вон гэнэ) 1978 оны 6 сарын 28-нд улсынхаа Өмнө Чүнчон аймгийн Пурён хотын цэргийн ангийн эмнэлэгт Чонь Хэ-рим (전해림) нэртэйгээр төржээ. 18 настайдаа 1996 онд өсвөр насныхны талаарх олон ангит кинонд тоглож урлагт хөл тавьжээ. Ха Жи-вонь жүжигчин түүнээс хойш адал явдал, тулаан, инээдэм, хайр дурлал, спорт, аймшгийн гээд харьцангуй олон төрөлд авхаалж сорьж, эршүүд, сэргэлэн, цог жавхаатай, энхрийлмээр, тулаанч, дайчин хүүхний шинж байдлыг дүрслэн харуулдаг байв. Тэрээр «Нууц» (2003), «Таму» (2003), «Балид болсон явдал» (2004), «Хуан Жин И» (2006), «Нууц цэцэрлэг» (2010) зэрэг олон ангит кинонд тоглосноороо шагналын хур буулгаж, үзэгчдийн хайр талархлыг хүлээж чадсан. Мөн «Харилцуур утас» (2002), «Секс бол юу ч биш» (2003), «Ноён их занттай өнгөрүүлсэн зуун хоног» (2004), «Мангар» (2007), «Цүнами» (2009), «Үүрд хамт байгаач» (2009) зэрэг уран сайхны киноны гол дүрийн эмэгтэйг чадварлаг бүтээж чаджээ.

Дэлгэцнээ[засварлах]

Уран сайхны кино[засварлах]

Он Киноны нэр Дүр
монгол солонгос англи
2000 진실게임 Truth Game Да-хе
Хайч 가위 Nightmare Ынь-жү
동감 Ditto Со Хёнь-жи
2002 Харилцуур утас Phone Жи-вонь
Секс бол юу ч биш 색즉시공 Sex Is Zero И Ынь-хю
2003 역전에 산다 Reversal of Fortune Хань Жи-ён
2004 Ноён их занттай өнгөрүүлсэн зуун хоног 내사랑 싸가지 100 Days with Mr. Arrogant Кан Ха-ён
Санваартан 신부수업 Love, So Divine Ян Бун-хи
2005 키다리 아저씨 Daddy-Long-Legs Ча Ён-ми
Мөрч 형사 Duelist Нам-сүнь
2007 Нэгдүгээр гудамжны гайхамшиг 1번가의 기적 Miracle on 1st Street Мён-рань
Секс бол юу ч биш 2 색즉시공 2 Sex Is Zero 2 нөхөрсөг (Ынь-хю)
2008 Мангар 바보 BA:BO Жи-ху
Сүүлчийн бэлэг 마지막 선물 His Last Gift нөхөрсөг (Хе-ён)
2009 Цүнами 해운대 Tidal Wave Кан Ёнь-хи
Үүрд хамт байгаач 내 사랑 내 곁에 Closer to Heaven И Жи-сү
2011 7-р цооног 7광구 Sector 7 Ча Хэ-жүнь
2012 Нэг баг 코리아 As One Хёнь Жон-хуа
2013 조선미녀삼총사 The Huntresses Жинь-уг


Олон ангит кино[засварлах]

Он Киноны нэр Дүр Цацсан телевиз
монгол солонгос англи Анх удаа Монголд
1996 Томчууд ойлгодоггүй 신세대 보고서 어른들은 몰라요 Adults Don't Know оюутан KBS
1998 Лууны нулимс 용의 눈물 Dragon's Tears На-инь KBS
1999 위험한 자장가 Dangerous Lullaby Ён-ынь KBS
Сургууль 2 학교 2 School 2 Чан Сэ-жинь KBS
2000 Нууц 비밀 Secret И Жи-ынь MBC
2001 Амьдрах сайхан 인생은 아름다워 Life is Beautiful Ю Хи-жон KBS
2002 햇빛 사냥 Sunshine Hunting Пак Тэ-гён KBS
2003 Таму 다모 Damo Чэ-уг буюу
Чан Жэ-хи
MBC Сансар
2004 Балид болсон явдал 발리에서 생긴 일 What Happened in Bali И Сү-жон SBS МҮТВ
2005 Далаад оны загвар 패션 70's Fashion 70's нэргүй SBS
2006 Хуан Жин И 황진이 Hwang Jini Хуан Жинь-и KBS TV5
2010 Нууц цэцэрлэг 시크릿 가든 Secret Garden Киль Ла-им SBS TV5
2010 Хааны хоёр зүрх 더킹2Hearts The King 2 Hearts Ким Хан-а MBC Монгол


Хүртсэн шан[засварлах]

Хэдэн онд Аль шагналаас Ямар шан Ямар киногоор
2010 SBS телевизийн ОАК-ны шагнал Шалгарсан арван одын нэг Нууц цэцэрлэг
2010 SBS телевизийн ОАК-ны шагнал Нэтчдэд хамгаас таашаагдсан Нууц цэцэрлэг
2010 SBS телевизийн ОАК-ны шагнал Хён Биний хамтаар Шилдэг хос Нууц цэцэрлэг
2010 46-р удаагийн Пэксан урлагийн шагнал Шилдэг эмэгтэй жүжигчин Үүрд хамт байгаач
2009 30-р удаагийн Хөх луу кино шагнал Жилдэг эмэгтэй жүжигчин Үүрд хамт байгаач
2009 30-р удаагийн Хөх луу кино шагнал Олонд хамгаас таашаагдсан Үүрд хамт байгаач
2008 Ёрөнхий сайдын шагнал Манлай уран бүтээлч -
2007 Азийн загвар өмсөгчдийг шагнах наадам Олны таашаалд нийцсэн -
2006 KBS телевизийн ОАК-ны шагнал Их шан (солонгосоор Тэсан) Хуан Жин-и
2006 KBS телевизийн ОАК-ны шагнал Чан Гын-сүгтэй Шилдэг хос Хуан Жин-и
2006 KBS телевизийн ОАК-ны шагнал Нэтчдийн таашаалд нийцсэн Хуан Жин-и
2005 26-р удаагийн Хөх луу кино шагнал Олны таашаалд нийцсэн англиар Duelist
2004 SBS телевизийн ОАК-ны шагнал Эмэгтэй гарамгай жүжиглэлт Балид болсон явдал
2004 SBS телевизийн ОАК-ны шагнал Шалгармал арван одын нэг Балид болсон явдал
2004 39-р удаагийн Пэксан урлагийн шагнал ОАК-ны шилдэг эмэгтэй жүжигчин Балид болсон явдал
2003 MBC телевизийн ОАК-ны шагнал Эмэгтэй гарамгай жүжиглэлт Таму
2003 MBC телевизийн ОАК-ны шагнал И Со-жинтэй Шилдэг хос Таму
2003 MBC телевизийн ОАК-ны шагнал Нэтчдийн таашаалд нийцсэн Таму
2003 39-р удаагийн Пэксан урлагийн шагнал Олны таашаалд нийцсэн Секс бол юу ч биш
2002 3-р удаагийн Солонгосын дүрслэх урлагийн наадам Гэрэлтсэн царай Секс бол юу ч биш
2001 36-р удаагийн Пэксан урлагийн шагнал ОАК-ны шилдэг эмэгтэй жүжигчин англиар Secret
2000 MBC телевизийн ОАК-ны шагнал Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин англиар Secret