Хогвартс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хогвартс буюу Хогвартс Ид Шидийн Сургууль (Hogwarts School of Witchcraft and Wizardry) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, "Харри Поттэр" уран зөгнөлт зохиолд гардаг залуу шидтэнүүдийн сургууль юм.

Уг сургуульд 11-17 насны, Британи эсхүл Ирландын хүүхдүүд суралцдаг. Долоон номны зургаагийнх нь гол үйл явдал уг сургууль дээр болдог бөгөөд ном бүр уг сургуулийн нэг хичээлийн жилийн хугацаатай тэнцүү хугацаанд болсон үйл явдлуудын талаар тухай өгүүлдэг. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн номонд Харри Поттэр, Рон Уийзлий, Хэрмаини Грэйнжэр гурав төгсөх жилдээ сургуульд суралцдаггүй учир уг номны үйл явдал сургуулиас гадуур үргэлжилдэг (Роулинг Хэрмаиниг сургуульдаа буцаж орон сургуулиа төгссөн хэмээн мэдэгдсэн). Гэсэн хэдий ч номны үйл явдлыг шийдвэрлэх дайн Хогвартсад болдог билээ.

Роулинг Хогвартс гэсэн нэрийг hogwort гэдэг ургамлын нэрээс санамсаргүй байдлаар авсан байх хэмээн өгүүлж байв. Тэрээр уг ургамлыг Кю Цэцэрлэгт хүрээлэнд, Харри Поттэрийг бичихээсээ өмнө харж байсан хэмээн дурьдсан байна. Хогвартс нь мөн английн эртний хүүхдийн тоглоомын нэр юм. Уг тоглоомонд хүүхдүүд өөр айлын гэрт орж (ихэвчлэн таньдаг айл) гэр доторх эд хогшлыг нь хөдөлгөж эсхүл алга болгох г.м.-ээр гэрийн эздийг гэрийг нь сүнстэй гэдэгт итгүүлдэг аж. Хэдийгээр Роулинг энэ санааг батлаагүй ч, олон хүмүүс уг тоглоомоос сэдэвлэн Хогвартсын хөдөлдөг шат, нууц хонгилуудыг зохиосон хэмээн итгэдэг байна. Хогвартс сургууль нь 4 тэнхимтэй. 1.Гриффиндор /Үндэслэгч нь Годрик Гриффиндор. Эр Зоригтнуудыг сонгож авдаг./ 2.Слизерн /Үндэслэгч нь Салазар Слизерн. Бардам, Цэвэр цустнуудыг сонгодог./ 3.Когтерван /Үндэслэгч нв Кандида Когтерван. Ухаалаг хүмүүсийг сонгоно, Уриа нь "ухаан алтнаас үнэтэй"/ 4.Пуффендуй /Үндэслэгч нь Пуффендуй ба энэ 3 тэнхимд тэнцнлгүй үлдсэн хүүхдүүдийг авдаг байв/ Энэ бүх хуваарилалтыг хуучин бүрх малгай хийдэг. Түүний дууны үгийг орууллаа.

Эр зоригтнууд сурдгаараа алдартай Энэхvv Гриффиндорт ч орж болно Тийм хvмvvс хvчтэй, алдартай Тэгээд ч эелдэг байдаг юм

Ажил хєдєлмєрєєс айдаггvй хэн ч Ашид Пуффендуйтай холбогдох болно Чинхvv vнэнч чанартай хvмvvс л Чигээрээ зvтгэх тэсвэртэй байдаг

Уураг тархи чинь зvгээр бол Уншиж мэдэхийг хvсдэг бол Хошин зантай мэдлэгтэй бол Хойшлуулалгvй Когтевраныг зорих хэрэгтэй

Магадгvй зарим нь Слизеринд очоод Мадаггvй андаа олж авна Овжин зальжин хэн ч гэсэн Огт эргэлзэлгvй тийшээ явна