Хоккей

Зүлэгний хоккейн тэмцээний үеэр

Хоккей буюу Зүлгэн дээрх хоккей нь цохиур ашиглан бөмбөгийг цохиж, татаж, туух замаар бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулах замаар өрсөлддөг багийн спорт юм. Албан ёсоор хоккей[1][2] гэж нэрлэдэг хэдий ч мөсний хоккей, гудамжны хоккей зэргээс ялгах зорилгоор олон улсад дээрх нэрээр нэрлэгддэг байна.

Зүлэгний хоккейгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд олон улсын тэмцээнүүд байнга зохиогддог. Олимпийн наадмын хөтөлбөрт багтахаас гадна 4 жилд нэг удаа зохиогддог Зүлэгний хоккейн дэлхийн цом, жил бүр зохиогддог Аваргуудын цом, өсвөрийн дэлхийн цом зэргийг дурьдаж болно.

Олон Улсын Хоккейн Холбоо (FIH) тус спортын олон улсын дээд байгууллага болно. Тус холбооны дэргэдэх Хоккейн Дүрмийн Зөвлөлөөс зүлэгний хоккейн дүрмийг батлан хэрэгжүүлдгээс гадна тус холбоосноос Зүлэгний хоккейн дэлхийн цом, эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн дэлхийн цомын тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Монголд хөгжөөгүй хэдий ч олон улс оронд өсвөр үе, насанд хүрэгчдийн багийн тэмцээнүүд зохиогддог билээ. Хичээллэгчдийн тоогоор гадаа талбайд тоглодог багийн спортын дунд хөлбөмбөгийн дараа орно гэж үздэг ч мэргэжлийн тамирчин цөөхөн. Мөн АНУ зэрэг зарим оронд зөвхөн эмэгтэйчүүд тоглодог байна.

Өвөл гадаа тоглох боломжгүй орнуудад заал танхимд тоглох нь бий. Энэ тохиолдолд танхимын зүлэгний хоккей гэгдэх бөгөөд дүрмийн хувьд хэд хэдэн зүйлээр ялгаатай байдаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Зүлэгний хоккей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан