Хуан Сонь-хун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хуан Сонь-хун (Хвань Сонь-хун, солонгосоор 황선홍, жир дуудлага нь [хуанъ сонь-хуун], англи латин үсгээр хэвшсэн нь Hwang Sun-Hong, оросоор Хван Сон Хон; 1968 оны 7 сарын 14-нд улсынхаа Өмнө Чүнчон аймгийн Есань хошуунд төрсөн) — Өмнө Солонгосын довтлох байрын хөлбөмбөгчин. Хуан Сонь-хун 1988-2002 оны хооронд Өмнө Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж 103 тоглолтонд (түүхэнд хамгийн олон тоглосон 7-р байрын тамирчин) айлын эсрэг 50 бөмбөг (2-р байр) оруулжээ. Германы мэргэжлийн багаас гараагаа эхэлсэн ч улсынхаа Пухан Стилерс (1993-1998) болон Японы Сэрэссо Оосака (1998-1999) гэсэн хоёр багт амжилттай тоглож байв. Хуан Сонь-хун 2005 оноос хойш дасгалжуулагчийн ажил эрхэлж байна.