Хэвлүүр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дүрсжүүлдэг, хувилдаг догь хэвлүүр

Хэвлүүр (орос. Принтер) гэдэг бол компьютерээс эх бичиг, бичиг баримтын зургийг цаас юм уу тунгалаг хальсанд хэвлэх төхөөрөмж юм. Ихэнх хэвлүүр кабель утсаар, USB утсаар холбогддог бол сүлжээний хэвлүүр гэх хэвлэгч нь холбох утасгүйгээр, дотоод сүлжээгээр дамжин сүлжээнд байгаа нэгж компьютер бүрт залгагдах боломжтой байдаг. Сүүлийн үеийн хэвлүүрүүд мөн санамжит карт (memory card), тоон зураглуур (digital camera), хувилуур зэргээс шууд залгагдан хэвлэх боломжтой болсон. Цөөн тохиолдолд хувилуур, дүрсжүүр, факсын төхөөрөмжтэй нэгтгэгдсэн иж бүрэн хэвлүүр бас байдаг.

Энгийн хэрэглээнд хэвлүүрийн өртөг харьцангуй өндөр юм. Нэг минутанд 30 хуудас хэвлэх чадалтай бол хурдан гэж үздэг, тиймээс үүнээс удаан ажилдаг хэвлүүр бол арай хямд үнэтэй худалдаалагддаг. Хэвлэх үйлдвэрт энгийнээс илүү өндөр хүчин чадалтай хэвлүүр шаарддагдаг.

Мөн үзэх[засварлах]