Хэрэглэгчийн яриа:Boyusha

Page contents not supported in other languages.

Сайн байцгаана уу, эрхэм Вики-чдээ. Та бүхэн сайхан наадацгаав уу ? Саяхан болж өнгөрсөн улсын баяр наадамтай холбоотойгоор 2013 оны Хүчит бөхийн барилдааны шөвгийн бөхчүүдийг update хийн орууллаа. Хүний нэрийг крилл үсгээр оруулахдаа овгийн (эцэг/ эхийн нэр) нэрийг эхэнд бичиж, "-ийн, ий, ын, ны г.м" нөхцлүүдийг [Монгол хэл]ний залгаж, араас нь өөрийн нэрийг нь бичдэг зүй тогтол нэгэнт тогтжээ. Ж-нь: "[Цахиагийн Элбэгдорж], [Найдангийн Түвшинбаяр], Дамдины Сүхбаатар г.м". Харин English wikipedia-д оруулахдаа Монгол хүний нэрийг янз бүрээр оруулсаар байна. [Доноровын Лхүмбэнгарав] нэрээр жишээ авч үзүүлэхэд: "Donorov Lumbengarav, Donorovyn Lümbengarav, [Lümbengarav Donorovyn], [Lümbengarav Donorov]" г.м дөрвөн янзөөр бичиж болж байна. Үүнээс ч олон янзаар бичигдэх боломжтой байна. Миний ойлгож байгаагаар, Википедиа-ын монгол хүний нэр бичих дүрмээр: хоёр дахь хувилбар: [Donorovyn Lümbengarav] нь зөв гэж үзэж байна. Яг хүний нэрийг хэрхэн бичих талаар албан ёсны дүрэм бидэнд байхгүй байна. Эсвэл би олохгүй байх шиг байна. Та бүхэн миний энэ хэлэлцүүлэгт хариу бичиж, саналаа өгч [Тусламж|туслана уу]. Мөн улсын наадмын үндэсний бөхийг нэрлэх нэр томъёон дээр олон янзын нэршлүүд гарч ирээд байгаа учраас үүн дээр нэг тогтсон ойлголттой болох хэрэгтэй байна. Ж-нь Үндэсний бөх Хуудас доторх дэд өгүүлэлд Үндэсний бөхийн Шөвгийн дөрөвт үлдэгсдийн жагсаалт, ".... он Улсын наадмын Үндэсний бөх", ".... оны Улсын наамдын бөх барилдаан" гэх мэт артиклууд үүссэн байна. Монголын мэдээллийн сайтуудаас уншиж байхад, "Хүчит бөхийн барилдаан" гэх нэр түгээмэл хэрэглэгдэж байна. Миний дэвшүүлж байгаа санаа: Үндэсний бөх хэмээх ерөнхий хуудаснаас "Улсын наадмын хүчит бөхийн барилдаан" гэсэн хуудсыг тусад нь салган өгч, үүн дотор улсын наадам дахь Үндэсний бөх-ийн талаар дурдаж, хэдэн оноос эхлэн зохион байгуулагдах болсон, ямар ямар аваргууд төрөн гарсан, гарсан өөрчлөлтүүд, түүхийн талаар дурдаж, наадмын он тус бүрт нь зориулж үүсгэсэн .... оны улсын наадмын бөх барилдаан хуудасны нэрийг: ".... оны улсын наамдын хүчит бөхийн барилдаан" гэж нэршвэл зүгээр санагдаж байна. Та бүхэн өөрсдийн санаа оноогоо хуваалцана уу. Boyusha (talk) 05:13, 15 Долоодугаар сар 2013 (UTC)[хариулах]