Хюэ

Хюэ дурсгалын цогцолбор*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Хай Диний булш
Улс ВьетнамВьетнам Вьетнам
Төрөл Соёлын
Шалгуур iv
Дугаар 678
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1993  (17-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хюэ (Дуудлага Huế; Вьетнам хэл:chữ Nôm) нь Вьетнам улсын Туа Тин – Хюэ мужийн нийслэл хот бөгөөд 1802 – 1945 оныг хүртэл Нгуен улсын нийслэл хот байв. Энэ утгаараа уран барилга, хөшөө дурсгалын гайхалтай олон өвөөрөө ихэд алдаршжээ. Уг хот нь 340000 орчим оршин суугчтай.

Хюэ хот нь төв Вьетнамын Хуонг голын хөвөөнд байрладаг. Нийслэл Ханой хотоос өмнө зүгт ойролцоогоор 700 км, Хо Ши Мин (хуучнаар Сайгон) хотоос умар зүгт 1100 км орчим зайд Хюэ хот оршдог.

Хюэ нь Нгуен улсын эзэн хаадын ордонг агуулсан аварга цайзтай. Уг цайз нь хаалттай хотын үүргийг гүйцэтгэж байсан ба эзэн хаад, түүний ургийнхан, татвар эмс л амьдардаг байсан бөгөөд өнөөдөр энэхүү газраас жижигхэн хэсэг л үлджээ.

Хаалттай хотоос гадна орших үй олон дурсгалууд нь Хюэ хотыг тэр чигээр нь эзэлдэг бөгөөд 1993 онд эдгээрий бүхэлд нь дэлхийн өвд бүртгэн авчээ.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Huế – Викимедиа зураг, бичлэг, дууны сан