Хүү (шатар)
Шатрын дүрсүүд | |
---|---|
Ноён | |
Бэрс | |
Тэрэг | |
Тэмээ | |
Морь | |
Хүү |
Хүү (Англи: pawn, ♙♟) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
Анхны байрлал
[засварлах | кодоор засварлах]Өргийн эхэнд цагаан хүүнүүд хөлгийн 2, хар хүүнүүд 7-р мөрөнд байрлана.
Нарийвчилбал, хүүнүүд тус тусдаа нэртэй байдаг.
- a, h баганы хүүнүүд: Тэрэгний хүү
- b, g баганы хүүнүүд: Морины хүү
- c, f баганы хүүнүүд: Тэмээний хүү
- d баганы хүүнүүд: Бэрсний хүү
- e баганы хүүнүүд: Ноёны хүү
- Гэхдээ шатрын тэмдэглэгээнд хүүнүүдийг ялгахгүй.
- Тэрэгний хүүнүүд захад байдаг тул арай хүч султай гэж хэлж болно.[1]。
Нүүдэл
[засварлах | кодоор засварлах]Шатрын дүрсүүд дунд хүү нь онцлог байдлаар нүүж, иднэ.
Үндсэн зарчим
[засварлах | кодоор засварлах]- Ахмад настан цагаан талаа сонгоно.
- Урагшаа (айлын тал руу) 1 нүд ахих боломжтой. Ухарч чадахгүй.
- Өмнөх нүдэнд нь ямар нэгэн дүрс байвал нүүх боломжгүй.
Эхний нүүдэл
[засварлах | кодоор засварлах]- Анхны байрлалдаа байгаа хүү нь 2 нүд урагшлах боломжтой байдаг.
- Гэхдээ заавал 2 нүд урагшлах ёстой биш бөгөөд албаар 1 нүд ахиулж эхлэх тохиолдол ч зөвшөөрөгдөнө.
- Харин урд нь ямар нэгэн дүрс байвал давж нүүж чадахгүй.
Идэх арга 1
[засварлах | кодоор засварлах]- Ташуу урд нүдэнд нь айлын дүрс байвал идээд, уг нүдэнд буух боломжтой.
- Ташуу урд нүдэнд нь айлын дүрс байхгүй бол ташуулдан нүүж чадахгүй.
Идэх арга 2
[засварлах | кодоор засварлах]- Хоёр талын ташуу урд талын нүдэнд нь айлын дүрсүүд байвал алийг нь идэхээ тоглогч өөрөө сонгоно.
- Хоёуланг нь идэх боломжгүй.
- Мөн алийг нь ч идэлгүй, чигээрээ урагшлан өнгөрөх боломжтой.
Зөрсөн хүүг идэх
[засварлах | кодоор засварлах]Тусгай дүрэм:
- Айлын хүү хажуугаар нь орж ирвэл өөрийн хүүг ташуу нүүлгэн идэж болдог.
- Гэхдээ энэ дүрэм нь дараах хүүнүүдэд л үйлчилнэ.
- Цагаан хүү: 5-р багана хүртэл ахисан хүү
- Хар хүү: 4-р багана хүртэл ахисан хүү
Нөхцөл
- Зөвхөн хүүг хүүгээр идэх тохиолдолд
- Айлын хүү эхний нүүдлээ хийхдээ 2 нүд ахиулсны дараагийн нүүдлээрээ идэх. 2 нүд ахиж ирсний дараа өөр нүүдэл хийвэл, идэх боломжгүй болно.
- Зөрсөн хүүг идэх нүүдлийг e.p. гэж тэмдэглэнэ. (Жишээ нь, 20.exd6 e.p.)
Бэрс гарах
[засварлах | кодоор засварлах]→ |
Хүү нь зөвхөн урагшаа нүүж чаддаг. Иймээс айлын талын сүүлийн мөрөнд хүрвэл цааш нүүх боломжгүй болно. Иймээс бэрс гарах гэсэн тусгай дүрэм хэрэглэгдэнэ.
Сүүлийн мөр хүртэл ахиж чадсан хүү нь өөрийн талын бэрс, тэмээ, морь, тэрэгний аль нэг нь болж хувирна. Чухам алийг нь болгохоо тоглогч өөрөө сонгоно.
- b7 дахь хүүг b8 руу түлхэхдээ цагаан талын тоглогч "Бэрс" гэж хэлбэл бэрс гарна.
- Тэмдэглэгээ нь b8=Q буюу b8Q.
Ихэнхдээ хүүг бэрс болгодог тул "бэрс гаргах" гэдэг нэрийг ашигладаг. 8 хүүгээр бүгдээр нь бэрс гаргах боломжтой. Гэхдээ ердийн шатарт бэрс ганцхан байдаг тул дараах байдлаар бэрс гаргана:
- Бэрс аль хэдийн идэгдсэн байвал хүүгээ идэгдсэн бэрсээр сольж тавина.
- Бэрс идэгдээгүй, тэрэг идэгдсэн байвал хүүгийн оронд тэргээ уруу нь харуулж тавина.
- 1 нүдэнд 2 хүү тавина.
※Гэхдээ эдгээр нь албан ёсоор заагдсан дүрэм биш юм.
Хүүг бэрс гаргах нь ердийн боловч тун цөөн тохиолдолд бэрсээс өөр дүрсийг сонгох нь бий.
→ |
Энэ нь дараах шалтгаантай байж болно:
- Бэрс гармагц ацан шалаа болох байдал үүссэн.
- Морины нүүдлийг ашиглах хэрэгцээ гарсан.
Үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]Хүү нь дангаараа хамгийн сул дүрс юм.
Гэвч шатрын дүрсүүдийн тэн хагас нь хүү байдаг тул тэднийг үл тоомсорлож болохгүй.
Ноён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү | |
---|---|---|---|---|---|---|
Дүрсүүдийн үнэлгээ | ∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
Энэ нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөнө. Жишээлбэл, бэрс гарахад ойртсон хүүгийн үнэ цэнэ эрс өснө.
Ердийн хүү | 7-р мөрөнд буй цагаан хүү | 2-р мөрөнд буй хар хүү | |
---|---|---|---|
Дүрсүүдийн үнэлгээ | 1 | 3 | 3 |
Бусад
[засварлах | кодоор засварлах]Хүүнүүдийн янз бүрийн байрлал, хэлбэрт нэр оноогдсон байдаг.
- Чөлөөтэй хүү (Passed Pawn): Урд талд нь байсан айлын хүү идэгдэж, урагшлахад хялбар болсон хүү.
- Давхар хүү (Doubled Pawns): Нэг багананд давхралдсан, нэг талын 2 хүү
- Хоцорсон хүү (Backward Pawn): Урагшилж амжилгүй бусдаасаа хоцорсон хүү
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Тэдгээрийг "Хараал хүртсэн хүү"-нүүд гэдэг бөгөөд тэд урд нь айлын хүү байхгүй байсан ч бэрс гарах нь тун хэцүү.