Цэгэн зураг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ мангас нь (Ганк) Майкрософт Пэйнтийг ашиглан зурсан цэгэн зургийн жишээ юм

Цэгэн зураг бол дижитал урлагийн төрөл ба растер графикс прогамм хангамж буюу зургийг цэгийн түвшинд янзлагддаг програмууд дээр хийгдсэн байдаг. Эхэн үеийн компьютер, видео тоглоомууд, график тооны машины тоглоом болон гар утасны олон төрлийн тоглоомууд цэгэн зургаар хийгдсан байдаг.

Түүх[засварлах]

Цэгэн зураг гэсэн ойлголтыг анх Зирокс Рало Алто судалгааны төвийн Адэйл Голдберт ба Роберт Флэгал 1982 онд хэрэглэгдэж байсан.[1] Мөн үүнээс 10 орчим жилийн өмнө ч хэрэглэгдэж байсан тохиолдол бий. Жишээ нь 1972 онд Ричард Шоупийн SuperPaint систем болон Xerox PARC хэрэглэгдэж байсан байна.

Зарим нэг шигтгэмэл оёдол, шигтгэмэл зураг, эрхиний чимэглэл зэрэг эртний зургийн төрлүүд зургийг жижиг жижиг өнгөт хэсүүдээр хийдгээрээ одоо үеийн цэгэн зурагтай зарим талаараа төстэй байдаг.

Тодорхойлолт[засварлах]

Цэгэн зураг нь бусад төрлийн дижитал урлагуудаас гар ажиллагаа ихээхэн шаарддаг болон цэгийн түвшинд зургийг янзалдгаараа ялгаатай (ямар нэг шүүлтүүр буюу эффект, автомат анти-алайз хийдэг программ эсвэл онцгой рендэргүйгээр). Дижитал урлагийн энэ төрөлд хүссэн үр дүндээ хүрэхэд "цэг болгоныг зөв байрлуулах нь" чухал гэсэн үг байдаг.

Жинхэнэ цэгэн зураачид жинхэнэ цэгэн зургийг зөвхөн цэг л зурдаг хэрэглүүрээр (жишээ нь 'pencil' хэрэглүүр) зурах ёстой ба аливаа тахир шулуун, дугуй болон дөрвөлжингүүдийг хэрэглэхгүй байх гэсэн дүрмийг баримталдаг байна. Харин зүгээр шулуун болон bucket-fill ашиглах нь таны цагийг бас хэмнэдэг сайн талтай.

Энэ дүрмээс үүдэн зурганд эффэкт өгөгчид буюу шүүгчид (жишээ нь бүрэлзүүлэгч эсвэл альфа-бленд) эсвэл автомат анти-алайз хийгч хэрэглүүрүүд нь ерөнхийдөө цэгэн зурагт тохиромжтой хэрэглүүрүүдэд тооцогддоггүй.

Мөн үзэх[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Adele Goldbert and Robert Flegal, "ACM president's letter: Pixel Art", Communications of the ACM, Vol. 25, Issue 12, Dec. 1982.