Цэндсүрэнгийн Энхманлай
Цэндсүрэнгийн Энхманлай | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Цэндсүрэнгийн Энхманлай |
Тайзны нэр | Манлай |
Төрсөн | 1958 оны 9 сарын 27 |
Хөгжмийн урсгал | Рок |
Зэмсэг | гоцлол гитар, дуучин |
Идэвхтэй | 1974 – одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Ногоон гэрэл 1975-1977 Айзам 1977-1978 Соёмбо 1978-1986 Цирк 1986-1989 Харанга 1989 оноос хойш |
Цэндсүрэнгийн Энхманлай (1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатарт) нь Харанга хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, юм. Мөн тэрбээр Харанга хамтлагийн хамгийн анхны гавьяат жүжигчин цолыг хүртсэн, Монгол Улсын Төрийн шагналт[1] дуучин юм.
Харангаас өмнө
[засварлах | кодоор засварлах]1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж Ногоон гэрэл хамтлагт гитарчнаар орж, Я. Одсүрэнтэй хамт тоглодог байсан. 1977-78 онд Айзам хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдаж Соёмбо хамтлагт орж 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. Соёмбо хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х. Лхагвасүрэн нартай танилцсан байна. 1986 онд циркэд гитарчнаар орж "Цирк Эстрад" хамтлагийг байгуулан тоглож байв.
Харанга хамтлаг
[засварлах | кодоор засварлах]Я.Одсүрэнтэй Ногоон гэрэл хамтлагт тоглодог байхаасаа тэрээр хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Я. Одсүрэн, Х. Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагийг байгуулсан юм. Харанга хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл[1] болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн юм. Харанга хамтлагийн дууны үг, аяыг бичдэг. Жишээ нь "Зэрэглээ" дууны үг, "Аялгуу" дууны ая, "Манан" дууны үг гээд олон олон хит дуу түүний урын санд байдаг.
Хувийн карьер
[засварлах | кодоор засварлах]2000 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг Монгол улсын ерөнхийлөгч асан Н. Багабандиас хүртсэн юм. Дуучин Цовоотой хамтарч 70-80-аад оны дуунуудыг дуулж "Миний багын орцны дуунууд", "Миний багын орцны дуунууд 2" цомгуудыг гаргасан юм. Мөн морин хуурын "Ажнай хуур" хамтлагийг байгуулсан нь Японд алдартай.
Тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]- 1994 онд “Учралын хорвоо” тоглолт
- 2007 онд “Амьдрал аялгуу” тоглолт
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын соёлын тэргүүний ажилтан (1994 он)
- Монгол улсын гавьяат жүжигчин (2000 он)
- Монгол Улсын Төрийн шагнал (2019 он)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 president.mn: (Memento 11. Наймдугаар сар 2020 цахим архивт) Харанга хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв, нийтлэгдсэн 2019-12-29, хандсан 2019-12-29