Чин Хай
Чин Хай (清海) | |
---|---|
Төрсөн | Хюэ Дан Трин 1950 оны 5 сарын 12 |
Төв Ау Лак (Вьетнам) нутагт Хятад аав, Вьетнам ээж дундаас мэндэлсэн тэрбээр хожим нь Европт боловсрол эзэмшиж, тэндээ Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байжээ.[баримт хэрэгтэй]
Хүүхэд ахуй цагаасаа мацаг барьж сурагч байхдаа эмнэлгийн өвчтөнүүдийг асран, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ядарч зүдэрсэн хүмүүс, шархадсан зовсон амьтдад өөрийн чадлын хэрээр тусалдаг байжээ[баримт хэрэгтэй]. Насанд хүрмэгцээ Чин Хай 1972 онд Европт очин 1975 онд Францын иргэн болсон ба тэнд суралцаж, тэндээ Улаан загалмайн нийгэмлэгт орчуулагчаар ажиллаж байхдаа шинжлэх ухаан, анагаах ухааны хошой докторын зэрэг хамгаалсан герман эмчтэй гэрлэжээ. Нөхөр нь түүний мятаршгүй чин эрмэлзлийг дэмжиж, гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсний дүнд тэрбээр өөрийн номлолыг бий болгохоор Энэтхэгийн Гималайг зорьж олон жил хайсны эцэст дотоодын Гэрэл ба Аялгууг бясалгадаг Арьяабалын номын цогцыг уламжлан өгсөн амьд сэрүүн багшаа олж өөрийн номлолыг бий болгожээ. Хожим нь түүнийгээ бясалгалын Гуань Инь арга хэмээн нэрлэжээ. Тэр дэлхийн бараг бүх оронд айлчилж[баримт хэрэгтэй], 325 удаа ном тайлж байсан.[баримт хэрэгтэй] 1999 онд зөвхөн 1 сарын дотор л Европын 18 оронд айлчилж байсан. Ийнхүү дэлхийн олон сая хүнд авшиг хүртээжээ[баримт хэрэгтэй]. "Хэн нэг нь Их Багшаас авшиг хүртвэл урагш 5-7 үе нь чөлөөлөгдөж, үүнээс ч илүү үеийг, өөрөөсөө хойших мөн төчнөөн үеийг гэтэлгэх ба энэ үеүдэд хамаарах мал амьтан, бас тэдний ах дүүс төрөл садан, мөн найз нөхөд бүгд чөлөөлөгдөнө" гэж Их Багш Чин Хай бээр 1993 онд Женевт "Биднээр дамжуулан үйлдэхийг Бурханд зөвшөөрчих" ном тайлахдаа хэлжээЗагвар:Better source. Гэтэлгэж чөлөөлөх гэдэг нь дээш 3 ертөнцийг давуулж ахин төрөл авахааргүй болгохыг хэлж байгаа юм. 1999 онд Өмнөд Африкт болсон дэлхийн шашны их хурлыг нээж үг хэлсэн.[баримт хэрэгтэй] Чин Хай Гусигийн Энхтайвны Шагнал (2006)[баримт хэрэгтэй], 27 дахь Телли Шагналын тэргүүн байрын мөнгөн цом (2006)[баримт хэрэгтэй] , Лос Анжелесын хөгжмийн долоо хоногийн сайшаал (2002)[баримт хэрэгтэй], Дэлхийн оюун санааны удирдагч шагнал (1994)[баримт хэрэгтэй], Дэлхийн хүмүүнлэг иргэн (1994) зэрэг шагнал хүртжээ[баримт хэрэгтэй].[citation needed] АНУ-ын төр засгаас жил бүрийн 10 дугаар сарын 25 болон 2 дугаар сарын 22-ны өдрийг "Чин Хайн өдөр" болгосон байна[баримт хэрэгтэй]. Чин Хайд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сайн үйлсийн төлөөх Ерөнхийлөгчийн шагналыг 2010 онд хүртээжээ. [баримт хэрэгтэй] Чин Хайн дуу хөгжмийн "Дуу хөгжмөөр энхтайван, эв нэгдэлд хүрэхүй" хандивын концертыг АНУ-ын Лонг Бийч (1996), Вашингтон (1997), Холливүүдэд (1998) тус тус тоглож, орлогыг нь өнчин хүүхдийн асрамжийн газруудад хандивлажээ.[баримт хэрэгтэй].
энд худал мэдээлэл нэмж байгаа хүнийг цагдаад өгөх болно гэдгийг хатуу АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]http://www.crisis2peace.org/mn/book.php?b=&wr_id=28
http://www.crisis2peace.org/mn/book.php?b=&wr_id=19
http://smc2015.godsdirectcontact.net/vod/[permanent dead link]