Чингис хааны дөрвөн хүлэг баатар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Чингис хааны дөрвөн хүлэг баатар нь Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийн дөрвөн хүлэг баатарыг магтан өгүүлсэн байдаг.

Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ

1202 онд Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдэж эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдан Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээж Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байхад хүрж очин авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд бүгдийг аварч өгж байжээ.

Хувийн хэрэгсэлүүд