Jump to content

Чулуун мандал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Астеносферээс дээших мантийн дээд хэсэг дээрх газрын давхаргыг бүхэлд нь литосфер буюу чулуун мандал гэдэг. Дэлхийн хатуу бүрхэвч болох газрын давхарга нь эрдэс чулуулгууд буюу тэдгээрийн өгөршлийн бүтээгдэхүүнээс бүрэлдэн тогтоно. Чулуулгууд нь гарал үүсэл, найрлага, бүтэц, физик, химийн шинжээрээ олон янз байдаг. Дэлхийн чулуулаг нь тунамал, хувирмал, магмын чулуулгаас тогтох ба физик шинж чанараар нь чулуулаг давхаргыг 1-3 үе давхаргад хуваана.

Чулуун мандлын зонхилох элементүүд: Хүчилтөрөгч - 49.13% Цахиур - 26.0% Хөнгөн цагаан - 7.45% Төмөр- 4.2% Кальци- 3.25% Натри- 2.4% Магни - 2.35% Кали - 2.35% Устөрөгч - 1.00% Титан - 0.61%

  • 65% - магмын чулуулаг
  • 27% - хувирмал чулуулаг
  • 8% - тунамал чулуулаг

Чулуун мандлын хөдөлгөөн

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн гадарга нь тектоник хавтангуудаас тогтдог. Хавтангууд Астеносферийн дээгүүр алгуур хөдөлж байдаг. Германы эрдэмтэн А.Вегенерийн тив шилжин нүүх онол нь тектоникийн хавтангийн онолоор нэмэгдэн өргөжсөн. Одоогоор 30 орчим хавтангийн 10-д нь том, бусад нь хэмжээгээр бага юм. Хавтангууд хуурай газраа зузаан, далайд нимгэн, хамгийн том нь Номхон далайн ёроолын хавтан юм. Хавтангуудын шилжих хөдөлгөөнийг 3 ангилж байна.

  • Холдон салах. Хавтангийн заагаар мантийн бодис өргөгдөн далайн ёроол шинээр үүснэ.
  • Ойртон нийлэх буюу нэг хавтан нь доош мантид шурган орж, нөгөө нь түүний дээгүүр тохогдон уул нуруу үүсдэг.
  • Харилцан шилжих зааг. Хавтангууд бие биесийн хажуугаар шилжин нүүнэ. Гондваны эх газрын хуваагдал, Мадагаскарын зарим ургамлуудын тархалт зэрэг болно.

Чулуун мандал олон төрлийн байнгын хөдөлгөөнд оршдог. Эдгээр хөдөлгөөнийг ерөнхийд нь тектоник хөдөлгөөн гэнэ.

  • Хэвтээ чиглэлийн хөдөлгөөн
  • Атираат хөдөлгөөн
  • Хэлбэлзэх хөдөлгөөн