Тунамал чулуулаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Тунамал чулуулгийн хоёр төрөл: доод талд нь занар, түүнийг хучсан шохойн чулуу

Тунамал чулуулаг нь чулуулгийн үндсэн гурван төрлийн нэг нь болох бүлэг чулуулагийг хэлнэ (нөгөө хоёр бүлэг нь магмын ба хувирмал чулуулаг). Энэ бүлгийн чулуулаг нь Дэлхийн газрын гадаргуугийн 75-80% бүрхэнэ. Түгээмэл тохиолдох тунамал чулуулагууд нь шохой, шохойн чулуу, доломит, элсэн чулуу, конгломерат, занар зэрэг болно[1].

Тунамал чулуулгийг гарал үүслээр нь бүр тодруулж хэлбэл тунамал чулуулаг үүсгэгч тундсын гарал үүслээр нь үндсэн 3 төрөлд:

Тундас нь цаашид чулуужих процессоор (нягтрах процесс) тунамал чулуулаг болон хувирна.

Агуулга

[Засварлах] Тунамал чулуулаг үүсэх

Тунамал чулуулгийн формаци. Карнатка, Энэтхэг.

Тунамал чулуулгийг үүсгэгч анхдагч эх үүсвэр, материалыг тундас гэж нэрлэнэ. Тундас нь газрын гадаргууд эсвэл усан сангийн ёроолд тунах замаар үүснэ. Тунамал чулуулаг үүсэх процесс нь доорхи үе шатыг дамжина. Үүнд:

  1. Тундас үүсэх;
  2. Тундас зөөгдөх;
  3. Тундас хуримтлагдах;
  4. Диагенез — тундас, тунамал чулуулаг болон хувирах;

[Засварлах] Тундас үүсэх

Гол өгүүлэл: Тундас (геологи)

Тундас нь температурын хэлбэлзэл, ус, амьд организм зэргийн нөлөөгөөр уулын чулуулгийн өгөршлөөр үүснэ.

[Засварлах] Тунадас зөөгдөх

Гол өгүүлэл: Зөөгдөлт (тундас)

Үүссэн тундас, ялангуяа газрын гадаргуу дээр үүссэн тундас тухайн байрандаа хадгалагдан үлдэх нь ховор бөгөөд ихэнхи тохиолдолд зөөгдөнө. Салхи ба ус нь тундас зөөх гол хүчин зүйл болно. Мөн хүндийн хүч, мөсөн гол, амьд организм зэргээр зөөгдөж болно.

[Засварлах] Тундас хуримтлагдах

Гол өгүүлэл: Тундас хуримтлал

Тундас нь зөөгдөж, газрын гадаргуугийн нам дор хэсэгт (хонхор, хотгор хэсэгт) хуримтлагдана. Тундас нь жилд миллиметрээс (далай, тэнгисийн ёроолд) - хэдэн метр (томоохон уулын голын хөндийд) хүртэл зузаантайгаар хуримтлагдаж болно. Тундас хуримтлагдсаны дараа, эхэлж хуримтлагдсан тундас нь түүнийг хучиж буй тундсын үүсгэх даралтын нөлөөгөөр нягтран, үелэсэн бүтэцтэй болно (чулуужих процесс). Нягтрах явцад тундаст агуулагдах ус нь шахагдан гарна.

[Засварлах] Диагенез

Гол өгүүлэл: Диагенез

Диагенез гэдэгт тундас хуримтлагдсаны дараагаар өөрөөр хэлбэл чулуужих процесстой зэрэгцэн, мөн чулуужих процессийн дараа явагдах төрөл бүрийн хими, физик, биологийн өөрчлөлтүүд, мөн цементлэгдэх үйл явцыг хамруулан ойлгоно.

[Засварлах] Ангилал

Тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд буюу хэмхдэст, химоген, биохимоген гэж хуваана.

[Засварлах] Хэмхдэст чулуулаг

Гол өгүүлэл: Хэмхдэст чулуулаг

Хэмхдэст чулуулаг нь бусад чулуулгийн хэмхдэс буюу жижиг хэсгээс үүснэ. Гол бүрдүүлэгч эрдүүд нь кварц, хээрийн жонш, амфибол, шаварлаг эрдсүүд байна.

Хэмхдэст чулуулаг нь хэмхдсийн хэмжээгээрээ доорхи төрлүүдэд хуваагдаж болно. Үүнд: аргиллит - хэмхдэсийн хэмжээ <0.002 мм, алевролит - 0.002-0.063 мм, элсэн чулуу - 0.063-2 мм, конгломерат, брекчи зэрэг нь 2-263 мм байна.

[Засварлах] Биохемоген чулуулаг

Энэ төрлийн тунамал чулуулаг нь тэнгисийн нөхцөлд үүсэх ба амьд организмын гаралтай карбонат материалыг агуулна. Шүр, моллюск, фораминифер зэрэг амьтад мөхсний дараа усан сангийн ёроолд хуримтлагдан, шохойн чулуу үүсгэдэг байна. Мөн нүүрс, шатдаг занар зэргийг энэ ангилалд хамруулж болно.

[Засварлах] Химоген чулуулаг

Тэнгис, нуурын усанд уусмал байдлаар агуулагдах элементүүд химийн замаар тундасжин галит, гипс, эвапорит зэргийг үүсгэнэ.


[Засварлах] Мөн үзэх

Commons
Commons: Sedimentary rock - зураг, медиа материалууд


[Засварлах] Ишлэл

  1. "Sediment and Sedimentary Rocks." Sedimentary Rocks. Retrieved on July 29 2007.

Хувийн хэрэгсэлүүд