Шонхор

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шонхор

Шонхор нь махан идэшт үндсэн зүйлийн шувуу бөгөөд дотроо 37 төрлийн салбар зүйлүүдтэй болно. Ихэнх хуурай газрын тивүүдээр тархаж амьдардаг. Нас гүйцсэн шонхор нимгэн хавтгай далавчтай байдаг нь түргэн нисэх ба чиглэлээ огцом өөрчилөхөд нь тусалдаг. Нас арай гүйцээгүй төлгөн насны шонхор арай дэрвэгэр далавчтай байдаг энэ нь нисч сурах анхны жилд нь тогтвортой нисэлтэнд тусалдаг. Шонхорын нисэлт шумбалтын дээд хурд 320км/ц гэж тэмдэглэгдсэн байдаг энэ нь хуурай газрын амьтны хамгийн дээд хурд юм.

Шонхорын хараа маш сайн хүнээс 2,6 дахин нарийвчилалтай хардаг. Зарим судалгаагаар шонхор нь байгалд дасан зохицох ба идэш тэжээлээ олох мэдрэлийн үйл ажиллагаагаараа шувуудаас хамгийн дээд оноог авсан дүгнэлт гарчээ.