Шоушенкийн шоронгоос оргосон нь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шоушенкийн шоронгоос оргосон нь
Найруулагч: Фрэнк Дарабонт
Продюсер: Ники Марвин
Зохиол: Кино зохиол:
Фрэнк Дарабонт
Өгүүллэг:
Стивен Кинг
Дүрүүдэд: Тим Роббинс
Морган Фрийман
Хөгжмийн
зохиолч:
Томас Ньюман
Зураглаач: Рожер Дикинс
Эвлүүлэгч: Ричард Франсис-Брюс
Студи: Castle Rock Entertainment
Компани Columbia Pictures (анх)
Warner Bros. (одоогийн)
Нээлт: 1994 оны 9 сарын 23
Хугацаа: 142 минут
Улс: АНУ
Хэл: Англи
Төсөв: $25 сая ам.доллар
Орлого: $28,341,469[1]

Шоушенкийн шоронгоос оргосон нь (The Shawshank Redemption, орчуулбал Шоушенкийн аврал) нь Франк Дарабонтын найруулсан 1994 оны драмын кино. Уг киног Стивен Кингийн Рита Хэиворт ба Шоушенкийн аврал (Rita Hayworth and Shawshank Redemption) нэртэй өгүүллэг дээр тулгуурласан ба кино зохиолыг Франк Дарабонт бичжээ.

Гол дүрд Тим Роббинс, Морган Фрийман нар тоглох бөгөөд эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэргээр Шошенкийн шоронд хорь орчим жилийг өнгөрөөдөг Энди Дуфрен нэртэй банкны ажилтангийн тухай өгүүлнэ. Шоронд байх хугацаандаа тэрээр Эллис "Рэд" Рэддинг нэртэй хоригдолтой нөхөрлөн, шоронгийн даргын мөнгө угаах үйлд оролцох болсноороо харуулуудын хамгаалалтанд орох болдог.

Анх дэлгэцнээ гарсан үедээ тус кино нь төсөвөө дөнгөж нөхөх төдий л ашиг олсон ч кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч, олон тооны шагналд дэвшиж байжээ. Өнөө үед түүнийг хамгийн шилдэг кинонуудын жагсаалтуудад байнга оруулах болсон ба Олон Улсын Киноны Мэдээллийн сангийн (IMDB) топ 250 киноны жагсаалтыг тэргүүлж, Америкийн кино институтын топ 100 киноны жагсаалтад багтах болсон байна.

Эшлэл[засварлах]

  1. Shawshank Redemption. Box Office Mojo. January 4, 2010-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]