Шяодуаньвэнь

Шяодуаньвэнь хатан буюу Жэржэр (манж хэл:ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᡩᠣᡵᠣᠩᡤᠣ
ᡤᡝᠩᡤᡳᠶᡝᠨ
ᡧᡠ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ
; галиг: hiyoošungga doronggo genggiyen šu hūwangheo; хятадаар:哲哲; 1599 оны 5 сарын 31 – 1649 оны 5 сарын 28) нь Монголын Хорчин аймгийн боржигин овгийн Мангус заргачийн охин. Манжийн Дээд эрдэмт хааны их хатан. 1614 оны 5 сарын 28 нд Дээд эрдэмт хаан бага эзэгтэй болсон. 1623 онд их эзэгтэй болсон. 1636 оны 8 сард төрийн их хатанд өргөмжлөгдсөн. 1643 онд Хун тайж нас барсны дараа 1649 оны 5 сарын 28 нд нас барсан. Нас барсны дараа Шяодуань вэнь хуанхоу хэмээх цолыг өргөж хаадын онгонд бунхалжээ.

Үр хүүхэд[засварлах | кодоор засварлах]

Шяодуаньвэнь хатан Дээд эрдэмт хаанд Вэньжуан гүрүн гүнж, Жиндуань гүрүн гүнж, Ёнань гүрүн гүнж хэмээх гурван охин төрүүлсэн.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]