Эхүд Олмерт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Ehud Olmert (Sao Paulo 2005).jpg

Эхүд Олмерт нь 1945 оны 9-р сарын 30-нд төрсөн. Израилийн 12 дахь бөгөөд одоогийн Ерөнхий сайд. Олмерт 1993-2003 онд Иерусалем хотын даргын алба хашсан. 2003 онд Кнессетэд сонгогдож, Ариел Шароны засгийн газарт сайд бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 2006 оны 1-р сарын 4-нд Шарон өвчний улмаас албаа хашиж чадахгүйд хүрэхэд Олмерт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 2006 онд Олмерт Кадима намыг удирдан Израилийн хууль тогтоох байгууллагын сонгуульд ялалт байгуулж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллажээ. Сонгуулиас хойш хоёр долоо хоногийн дараа 4-р сарын 14-нд Шарон ажлын чадвараа бүрмөсөн алдсаныг мэдэгдсэний дараа Олмерт албан ёсоор түр Ерөнхий сайдаар томилогджээ. Сар хүрэхгүй хугацааны дараа 5-р сарын 4-нд Олмерт болон түүний засгийн газрыг Кнессетээс баталснаар Олмерт албан ёсоор Израилийн Ерөнхий сайд болжээ.

Хувийн хэрэгсэлүүд