Үзүмаки Нарүто

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үзүмаки Нарүто (япон. うずまき ナルト) нь Кишимото Масашигийн Нарүто цуврал манганы гол дүр юм. Кишимото Масаши нь Нарүтог бүтээх явцдаа цайлган, тэнэгдүү бүтээхийг хүссэнээрээ Нарүтод Луут бөмбөг цувралын гол дүр Сон Гокүгийн олон зан чанарыг тусгаж өгсөн байна. Гэсэн ч Кишимото түүний өнгөрсөн хар толбыг нэмж оруулснаараа ер бусын болгосон. Кишимото нь Өрнөдийн үзэгчдийг татахын тулд өөр өөр хувцас өмсгөж, зурж будахад амархан болгох гэж Нарүтогийн анхны загварыг хэд хэдэн удаа өөрчилж байжээ.

Цувралд Нарүто нь зохиомол тосгон Конохагакүрэгийн харъяалалтай нинжа юм. Конохагакүрэ рүү дайрсан хорсолт адгуус Есөн Сүүлт Үнэгэн Чөтгөр түүний бие дотор тамгалагдсаны улмаас тосгоныхон түүнийг ад үзэж, гадуурхдаг. Иймийн тул Нарүто нь өөрийнхөө оршин тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тосгоны удирдагч Хокагэ болохыг зорино.

Нарүто нь цайлган хөгжилтэй зан чанараасаа болж цувралын туршид Коноха болон бусад тосгоны нинжа нарт хүлээн зөвшөөрөгдөж олон найзтай болдог. Тэрээр өөрийн харъяалагдах нинжагийн баг болох 7-р багтай бүр илүү дотносч гэр бүл шигээ л үзнэ.

Нарүто нь тус цувралын бүх кино болон албан ёсны кино, мөн тоглоомд гардаг болно.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Үзүмаки Нарүто