Нарүто

Наруто (Япон: NARUTO -ナルト-) гэх алдарт шоонэн манга цувралыг японы Кишимото Масаши гэгч манга зураач (мангака) зурсан. Нарүто манга цуврал маш сайн борлуулалтай байсан учраас анимэ буюу хүүхэлдэйн кино нь гарч эхэлсэн юм.

Манганы гол дүр нь Үзүмаки Нарүто гэгч нинжа хүү бөгөөд түүний мөрөөдөл нь хокагэ болох. Хокагэ гэдэг нь манга дээр гарах Нууц Навч тосгоны удирдагч, хүчтэй нинжаг хэлнэ. Уг манга анх 1999 онд Японы манга сэтгүүл болох Шонэн Жамп дээр хэвлэгдэн гарсан. Харин анимэ цуврал нь 2002 оны 10 сарын 3-наас японы телевизүүдээр гарч эхэлсэн.

Энэхүү манга, анимэ цуврал нь дэлхийн олон орон даяар маш алдартай бөгөөд жаахан хүүхэд гэлтгүй томчууд хүртэл үзэх дуртай билээ.

Үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Энэ анимэд гарах Нарүто нь анхандаа хүч чадлаар тийм ч сайн биш байсан бөгөөд дараа нь найз нөхөдтэй болж, академид элсэн хүч чадлаа сайжруулах болно. Тэгээд сүүлдээ багштайгаа сургуулилт хийж, Акацүки гэх эсрэг бүлгийнхэнтэй тулалдана. Тэгээд Акацүкийн нэгэн хүчирхэг залуугаас тосгоноо аварч, тосгоныхоо баатар болох болно. Үүнээс хойш маш их тулаан болсон түүнчлэн хамгийн том тулаан нь Обито гэх Нарүтогийн багш Какашигийн багын найз тосгоныг сүйрүүлэхээр ирсэн. Гэвч түүнийг Нарүтогийн аав ялаж Нарүтод есөн сүүлтийг тамгалсан боловч есөн сүүлтийн хумсанд аав ээж хоёр нь үхдэг. Ийнхүү Нарүто багаасаа эцэг эхгүй өсөж, маш уйтгар гунигт автдаг. Гэвч нөхдийхөө хүчээр есөн сүүлтэд удирдуулахгүй агуу хүчийг олж есөн сүүлттэй найзууд болдог. Тэрбээр Мадарагийн туслах юм. Ийнхүү улаан сар гарч Кагүяа сэрсэн юм. Үүнийг дарахын тулд 7-р баг хичээх болно. Нарүто (гэрэл) болон Сасүкэ (харанхуй) хоёр түүнийг тамгалах гэхэд Кагүяа бултаж байхад Сакүра тусалж, 7-р баг хамтдаа Кагүяаг тамгалсан. Сүүлд нь Нарүто Сасүкэ хоёрын эцсийн тулаан болж Нарүто ялан дийлж Сасүкэ сайн тал болно. Нарүто Хината хоёр гэрлэснээр энэхүү анимэ төгсдөг. Үүний дараа Хината Нарүто хоёр Борүто гэх хүүтэй болсон ба түүний тухай Boruto: Naruto next Generation гэх анимэгээс үзэж болно.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]