Үто Шүмпэй

Үто Шүмпэй
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Үто Шүмпэй
Төрсөн огноо 1918 оны 12 сарын 1 (1918-12-01) (105 настай)
Төрсөн газар Шизүока муж, Огаса-гүн, Дайто
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Берлин 1936 400 м чөлөөт
Хүрэл Берлин 1936 1500 м чөлөөт

Үто Шүмпэй (鵜藤 俊平 Utō Shunpei?, 1918 оны 12 сарын 1-нд Шизүока мужийн Огаса-гүн, Дайто (одоогийн Какэгава)-д төрсөн) нь Японы усанд сэлэгч юм. 1936 оны Берлиний олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгө, 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Риккёо их сургуулийг дүүргэсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Какэгавагийн дунд сургуульд (одоогийн Какэгава-Ниши ахлах сургууль) байхдаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ[1]. Улмаар дунд сургуулиа хугацаанаасаа 1 жилийн өмнө төгсөж, Риккёо их сургуульд 1935 онд элсэн орсон байна[1]. 1936 оны Берлиний олимпод 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Жак Мэдикагийн дараа орж мөнгө[1], 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Тэрада Ноборү, Мэдика нарын дараа орж хүрэл медаль хүртжээ[2].

Дайны дараа хүнд амьдралыг туулж, олимпийн медалиа хүртэл барьцаанд тавьж мөнгө зээлж байсан удаатай гэдэг[3]. 1950 оноос Нийгата Ниппо компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан[3] тэрээр өдгөө Чибад газар тариалан эрхлэн амьдарч байна[3].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 "OBが五輪で「銀」逸材育てた水泳部". 中日新聞. 2000-08-24. Archived from the original on 2013-04-30. Retrieved 2010-03-06.
  2. "寺田登-無心の19歳、水のマラソン制す". サンケイスポーツ. 2004. Archived from the original on 2009-06-10. Retrieved 2010-03-06.
  3. 3.0 3.1 3.2 "「あのメダルは今」". 日刊スポーツ. 2000-03-21. Retrieved 2010-03-06.