Өмнөд Альпийн нуруу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шинэ Зеландын Өмнөд арлын сансраас авсан зураг дээрх цасан бүрхүүлтэй хэсэг нь Өмнөд Альпийн нуруу.
Өмнөд Альпийн нуруу
Күүк оргил

Өмнөд Альпийн нуруу (англ. The Southern Alps) нь Шинэ Зеландын Өмнөд арлын баруун хэсгээр орших нуруу юм. Тус уулсын систем нь Өмнөд арлыг бий болгосон. "Өмнөд Альп" хэмээх нэр нийтэд нь хэрэглэгддэг бөгөөд салбар уулсын систем, салбар нуруунууд нь тусдаа нэртэй байдаг.

Хамгийн өндөр цэг болох Аораки буюу Күүк оргил 3754 м өндөртэй. 3000 метрээс дээш өндөртэй оргил 17 бий. Тус нурууны ихэнх хэсэг нь Вестланд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Маунт Аспайринг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Аораки/Маунт Күүк Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг хэд хэдэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн нутагт багтаж, улсын хамгаалалтад байдаг. 360 гаруй мөсөн голтойгоос хамгийн том нь болох Тасманы мөсөн гол 29 км урттай[1].

Өмнөд Альп хэмээх нэрийг 1770 оны 3 сарын 23-нд ахмад Жеймс Күүк өндөр сүрлэг уулсыг нь хараад Альпийн нуруутай зүйрлүүлж өгчээ[2].

Эшлэл[засварлах]

  1. Lambert, M. (ed) (1989) Air New Zealand Almanack Wellington: New Zealand Press Association. p. 165
  2. Reed, A.W. (1975) Place names of New Zealand. Wellington: A.H. & A.W. Reed. ISBN 0-589-00933-8 p. 384.