2006 оны Формула-1

2006 оны Формула-1
Дэлхийн аварга
Жолооч: ИспаниИспани Фернандо Алонсо
Зохион бүтээгч: ФранцФранц Рено Ф1
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 18
< Улирал 2005

2007 Улирал >

Фернандо Алонсо

2006 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 57 дахь улирлын тэмцээн ба нийт 18 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн гуравдугаар сарын 12-оос аравдугаар сарын 22-ний хооронд явагдсан. Энэ улирлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүү жилийн дэлхийн аварга Фернандо Алонсо ахин түрүүлснээр, Рено баг ч өмнөх жилийн зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан.

Өөрчлөлт[засварлах | кодоор засварлах]

Уралдааны зам[засварлах | кодоор засварлах]

1995 оноос хойш анх удаа энэ улирлын уралдаан Австралийн гран пригээр эхлээгүй харин улирлын гурав дахь уралдаан болов. Шалтгаан нь Мельбурнд 3 сарын 15-26-ны хооронд Commonwealth Games-тэй давхардсан явдал юм. Бельгийн их шан Спа-Франкоршам авто тойруулгын уралдааны тэрэгнүүдэд үйлчлэх үйлчилгээний цэгүүдийн засварын ажлаас шалтгаалан энэ улирлаас хассан учир нийт 19 биш 18 уралдаан болжээ.

Дүрэм[засварлах | кодоор засварлах]

Хагас сайн өдрийн байрлал тогтоох уралдаанд үзэгчдийг илүү ихээр татахын тулд гурван удаагийн шигшилтээр хасагдах дүрэмтэй болгожээ. Эхлээд бүх нисгэгч нар дурын хэмжээ бүхий түлштэйгээр 15 минутын турш уралдааны замыг хамгийн богино хугацаанд тойрох. Эндээс эхний 16 нисгэгч дараагийн шигшилтэнд орох ба ахиад 15 минутын турш эхний шилдэг 10 нисгэгчид багтахын төлөө тэмүүлнэ. Ингээд эцсийн шалгаруулалтанд 1-10 байрлалын төлөө 20 минутын турш (гэхдээ тус оны Их Британийн гран пригээс хойш 15 минут болгосон) уралдан хугацааг нь тогтооно. Төгсгөлийн шатны шалгаруулалтын өмнө үндсэн уралдаан хүртэлх түлшээ цэнэглэх эцсийн боломжийг олгосон нь зөвхөн үндсэн уралдаан дээр уралдааны стратеги болон түлшний стратеги чухал биш, харин байрлал тогтоох уралдаан ч чухал нөлөөтэй болгосон явдал болов.

2005 оны улиралд дугуй солихыг хориглосон байсан дүрмийг хүчингүй болгосон ч, нисгэгч нарт 14 хос дугуйгаар хязгаарлажээ. Үүний 7 хос дугуй нь хуурай нөхцөлд, 4 хос дугуй нойтон замд, 3 хос дугуйг эрс тэс цаг ууртай үед зориулагдсан байхаар тогтоов. Үүнээс гадна хөдөлгүүрийн үзүүлэлтийн шаардлагад өөрчлөлт оруулав. Урьдны дүрмээр 10 цилиндр, дээд тал нь 3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байх ёстой байсныг, 8 цилиндр, 2,4 литрийн багтаамжтай байхаар болгон дүрмийн өөрчлөлт хийв. Ред Булл баг Минардиг худалдан авахын өмнө нэгэн дүрмийн онцгой тохиолдлыг гаргасан ба үүнд зардал хэмнэх үүднээс салаа 10 цилиндрт хөдөлгүүрийг агаарын хэмжээ болон эргэлтийн тооны хязгаарлалттайгаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэжээ. Энэ дүрэм нь Скудериа Торо Россо багийг худалдах хүртэл хүчинтэй байв.

Багууд болон жолооч[засварлах | кодоор засварлах]

Зураг Баг Шасси Хөдөлгүүр Ду­гуй Д/д Үндсэн
нисгэгч
Урал­даан Д/д 3 дахь жолооч Туршилтын жолооч
Рено R26
Рено R26
ФранцФранц Майлд Севен Рено Ф1 баг Рено R26 Рено 2.4 V8 М 01 ИспаниИспани Фернандо Алонсо 1–18   1 ФранцФранц Жонатан Коше
ФинландФинланд Хейкки Ковалайнен
АргентинАргентин Хосе Мария Лопес
БразилБразил Нельсон Пике
02 ИталиИтали Жанкарло Физикелла 1–18
МкЛарен MP4-21
МкЛарен MP4-21
Их БританиИх Британи Теам МкЛарен Мерседес МкЛарен MP4-21 Мерседес-Бенц 2.4 V8 М 03 ФинландФинланд Кими Райкконен 1–18   1 Их БританиИх Британи Льюис Хамитон
Их БританиИх Британи Гэри Паффетт
ИспаниИспани Педро де ла Роса
04 КолумбиКолумби Хуан Пабло Монтоя 1–10
ИспаниИспани Педро де ла Роса 11–18
Феррари 248F1
Феррари 248F1
ИталиИтали Скудериа Феррари Марлборо Феррари 248 F1 Феррари 2.4 V8 B 05 ГерманГерман Михаэль Шумахер 1–18   1 ИталиИтали Лука Бадоер
ИспаниИспани Марк Жене
06 БразилБразил Фелипе Масса 1–18
Тоёота TF106
Тоёота TF106
ЯпонЯпон Панасоник Тоёота Расинг Тоёота TF106
Тоёота TF106B
Тоёота 2.4 V8 B 07 ГерманГерман Ральф Шумахер 1–18   1 ФранцФранц Оливье Панис
ИспаниИспани Энди Соучек
БразилБразил Рикардо Зонта
08 ИталиИтали Ярно Трулли 1–18
Уильямс FW28
Уильямс FW28
Их БританиИх Британи Уильямс Ф1 Уильямс FW28 Косворт 2.4 V8 B 09 АвстралиАвстрали Марк Веббер 1–18 35 АвстриАвстри Александр Вурц ЭнэтхэгЭнэтхэг Нарайн Картикеян
10 ГерманГерман Нико Розберг 1–18
Хонда RA106
Хонда RA106
ЯпонЯпон Лакки Страйк Хонда Расинг Ф1 баг Хонда RA106 Хонда 2.4 V8 М 11 БразилБразил Рубенс Барричелло 1–18 36 Их БританиИх Британи Антони Дэвидсон Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Марко Андретти
Их БританиИх Британи Адам Кэрролл
БразилБразил Данило Дирани
Их БританиИх Британи Жеймс Росситер
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах УлсӨмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Алан ван дер Мерве
12 Их БританиИх Британи Женсон Баттон 1–18
Ред Булл RB2
Ред Булл RB2
АвстриАвстри Ред Булл Расинг Ред Булл RB2 Феррари 2.4 V8 М 14 Их БританиИх Британи Дэвид Култхард 1–18 37 ГерманГерман Михаэль Аммермюллер
НидерландНидерланд Роберт Доорнбос
15 АвстриАвстри Кристиан Клиен 1–15
НидерландНидерланд Роберт Доорнбос 16–18
BMW-Заубер F1.06
BMW-Заубер F1.06
ГерманГерман BMW Заубер Ф1 баг BMW Заубер F1.06 BMW 2.4 V8 М 16 ГерманГерман Ник Хайдфельд 1–18 38 ПольшПольш Роберт Кубика
ГерманГерман Себастиан Феттель
ГерманГерман Марко Холцер
17 КанадКанад Жак Вильнёв 1–12
ПольшПольш Роберт Кубика 13–18
Мидланд M16
Мидланд M16
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс MF1 Расинг2
НидерландНидерланд Спайкер MF1 баг
Мидланд M16 Тоёота 2.4 V8 B 18 ПортугалПортугал Тьягу Монтейру 1–18 39 ШвейцарШвейцар Жиоржио Мондини
ФранцФранц Александр Према
ГерманГерман Адриан Сутиль
ВенесуэлВенесуэл Эрнесто Висо
ГерманГерман Маркус Винкелхок
ИталиИтали Фабрицио дел Монте
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Роман Русинов
ИталиИтали Ронни Квинтарелли
ИспаниИспани Адриан Вальес
19 НидерландНидерланд Кристиан Альберс 1–18
Торо Россо STR1
Торо Россо STR1
ИталиИтали Скудериа Торо Россо Торо Россо STR1 Косворт 3.0 V10 М 20 ИталиИтали Витантонио Льюцци 1–18 40 ШвейцарШвейцар Нил Яни
21 Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Скотт Спид 1–18
Супер Агүри SA06
Супер Агүри SA06
ЯпонЯпон Супер Агүри Формула 1 Супер Агүри SA05
SA06
Хонда 2.4 V8 B 22 ЯпонЯпон Сато Такүма 1–18 41 ФранцФранц Франк Монтаньи
ЯпонЯпон Ямамото Сакон
ЯпонЯпон Идэ Юдзи
23 ЯпонЯпон Идэ Юдзи 1–4
ФранцФранц Франк Монтаньи 5–11
ЯпонЯпон Ямамото Сакон 12–18

1 Өнгөрсөн улирлын эхний дөрвөн баг нь баасан гаригийн чөлөөт бэлтгэлд гурав дахь нисгэгчийг оруулах эрх байгаагүй

2 Энэ баг 15 дахь уралдаан буюу Италийн их шан уралдаанаас эхлэн Спайкер нэрийн дор оролцсон.

Уралдааны мэдээ[засварлах | кодоор засварлах]

Бахрейн их шан[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 2006 оны Формула-1 – Викимедиа дуу дүрсний сан