5-р Панчен лам

Лувсан-Иш
5-р Панчен лам
Засаглал 1663–1737
Өмнөх дүр Лувсанчойжилжалцан
Хойд дүр Лувсанбалдан-Иш
Төвөд བློ་བཟང་ཡེ་ཤེས་
Вайли Blo-bzang Ye-shes
Галиг
(БНХАУ)
Lobsang Yêxê
Мэндэлсэн 1663
Цан
Нас нөгчсөн 1737
Лхас

Лувсан-Иш (Төвөд: བློ་བཟང་ཡེ་ཤེས་Вайли: Blo-bzang Ye-shes; ZWPY: Lobsang Yêxê, 1663–1737) нь Төвөдийн тавдугаар Панчен лам юм.

Тэрбээр Цан нутгийн нөлөө бүхий язгууртны гэр бүлд төржээ. Аавыг нь Дэчинжамц, ээжийг нь Шаравдулам гэдэг байв. Төрөөд удалгүй Төвөдийн 4-р Панчен лам Лувсанчойжилжалцан (1570–1662)-ы хойд дүрээр тодорч, Дашлхүмбэ хийдэд ёслол үйлдэн суужээ.

9 настайдаа Лхаст очиж 5-р Далай лам Наваанлувсанжамц (1617 – 1682)-ад шавь орж, Лувсан-Иш хэмээх нэр хүртжээ. Улмаар 21-тэйдээ сахил хүртэв.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Dás, Sarat Chandra (1882). "The Lives of the Panchen Lamas". Reprinted in: Contributions on the Religion and History of Tibet, p. 118. (1970). Manjusri Publishing House, New Delhi.


Өмнөх
Лувсанчойжилжалцан
Панчен лам Дараах
Лувсанбалдан-Иш