8 сарын 26

Түүхэн жилийн өдөр
7 сар · 8 сар · 9 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

8 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 238 дахь (өндөр жил бол 239 дэх) өдөр юм. Мөн он дуустал 127 өдөр үлдэж байна. Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал: 1609 оны энэ өдөр Галилео анхны телескопоо Венецийн хууль тогтоогчдод танилцуулсан байна. 1768 оны энэ өдөр Ахмад Жеймс Күүк Английн Плимут хотоос анхны аялалаа эхлэв. 1894 оны энэ өдөр Японы эрдэмтэн Шибасабуро Китасато гахайн ханиадыг нээсэн байна. 1944 оны энэ өдөр Генерал Чарльз де Голль хотыг нацистуудын эзлэн түрэмгийллээс чөлөөлөв. 1990 оны энэ өдөр НҮБ -ын Аюулгүйн зөвлөл Иракийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөв. 1944 оны энэ өдөр Нацистуудын хяналтад байсан Парисыг чөлөөлөв. 1825 оны энэ өдөр Уругвай Бразилаас тусгаарласнаа зарлав. 1920 оны энэ өдөр Нью Йоркоос Аляска руу анх удаа онгож нисжээ. 1921 оны энэ өдөр АНУ Германтай энхийн гэрээнд гарын үсэг зурав.

Үйл явдлууд[засварлах | кодоор засварлах]

Энэ өдөр төрөгсөд[засварлах | кодоор засварлах]

Энэ өдөр Их Британийн рок хөгжимчин Жет Блэк, Францын кино найруулагч Барбет Шрёдер, Америкийн жүжигчин Мелисса Маккарти, Оросын дуучин Земфира, Испанийн дуучин Амайя Монтеро, Америкийн жүжигчин Маколей Калкин, Америкийн сагсан бөмбөгч Жэймс Харден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Тэмдэглэлт баярууд[засварлах | кодоор засварлах]

АНУ-д Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр бол Намибид Баатруудын өдөр, Аргентинд Эв нэгдлийн, Малайзад Тусгаар тогтнолын, Иранд Хөдөлмөрчдийн, Туркт Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр нас барагсад[засварлах | кодоор засварлах]


 Commons: 8 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан