I Элизабет
I Элизабет (1533 оны 9 сарын 7-1603 оны 3 сарын 24) нь 1558 оны 11 сарын 17ноос эхлэн Английн Хатан хаан болсон бөгөөд нас барах хүртлээ энэхүү албыг хашжээ.
Өсвөр үе
[засварлах | кодоор засварлах]Элизабет Английн Гринвич дэх Плацентын ордонд төржээ. Тэрээр Английн хаан VIII Хенри болон түүний хоёрдугаар хатан Анн Болейн нарын дундаас төрсөн болно. Түүнийг дөнгөж 3 настай байхад эх нь нууц амрагийн хэргээс болж цаазаар авхуулсан бөгөөд Элизабет "гүнж" хэмээн дуудагдах эрхгүй болсон байна. Анныг нас барсны дараа VIII Хенри хаан Жейн Сеймур хэмээх эмэгтэйтэй гэрлэн хатан хаан болгосон ба тэд Эдвард хэмээх хүүтэй болов. Тухайн үед эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс илүү жолоодогч гэж үздэг байсан ба нялх Эдвард ч хаан ширээ залгамжлах нь тодорхой болжээ.
Элизабет хааны ордноос гадуур өөр хүмүүсийн халамжинд амьдрах болов. Түүний дээр Мэри хэмээх эцэг нэгтэй эгч байсан ба Анны үхлээс хойш Элизабеттай адил ордноос гаргагджээ. Елизавета сайн боловсрол эзэмшсэн бөгөөд 6 улсын хэлээр ярьж, бичдэг байлаа. Түүнийг 13 настай байхад Хенри VIII хаан нас барсан байна. Элизабетын бага дүү болох Эдвард бяцхан хүү байсан ч хаан ширээнд өргөмжлөгдөв. Тэрээр Английн хаан VI Эдвард гэж нэрлэгдсэн. VIII Хенри хаан нас барахдаа "Хэрэв Эдвардаас хүүхэд төрөхгүй бол Мэриг хатан хаанд өргөмжлөхийг, Мэригийн дараа Элизабетыг хатан хаанд өргөмжлөхийг" зарлиг болгожээ. Тэр үед хэн ч үүнийг биелнэ гэж бодоогүй ч Эдвард 15-хан настайдаа нас барж, Мэри хатан хаан болсон байна. Тэрээр Английн хатан хаан I Мэри гэгддэг.
VIII Хенри хаан Мэригийн эхээс салах үед Пап ламтай муудалцсан бөгөөд Английн ихэнх иргэдийг Ромын католик шашнаас болиулсан байна. Харин Мэри нь католик шашинтай байсан тул хатан хаан болсон даруйдаа ижил шашинтай Испанийн хаан II Филипптэй гэрлэв. Энэхүү гэрлэлт нь түүний нэр хүндийг ихэд унагасан болно. Хатан хаан Мэри Англид нэг ч хүн үлдэлгүй эргээд Ромын католик шашинд орохыг хүссэн ба үүнээ Элизабетад ч мөн шаарджээ. Элизабет католик шашинтан биш байсан бөгөөд ард иргэд түүнийг Мэригээс илүүд үзэн хатан хаан болгохыг хүсэцгээсэн байна. Элизабет Мэригээс хатан хааны суудлыг булаахыг санаархсан хэргээр Лондоны Цамхагт хэсэг хоригдсон ажээ.
Английн Хатан хаан
[засварлах | кодоор засварлах]Хатан хаан Мэри нас барж 1558 онд Элизабет Английн хатан хаан болов. Түүнд титэм гардуулах ёслол Вэстминстерийн Ордонд 1559 оны 1 сарын 15 өдөр болсон байна. Хатан хаан I Элизабет католик болон протестантыг хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.
Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр үр хүүхэдгүй байсан тул нас барахдаа авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.